Япон болон Кансай бүс нутагт суугаа Монголчуудад сонордуулах нь Print
Written by osaka   
Thursday, 15 January 2015 04:16
There are no translations available.

Монголчууд гурван сая дахь иргэнээ хүлээж байна. Үндэсний статистикийн хороо болон холбогдох байгууллагын тооцоолсноор Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сард мэндлэх аж. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тусгай журам гаргаж, гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг тодорхойлох, бүртгэх ажлыг эхлүүлээд байна. Хилийн чанадад суугаа монгол иргэд шинээр мэндэлсэн хүүхдээ суугаа орон дахь Элчин сайдын яам, Ерөнхий Консулын газарт тухайн өдөртөө багтаан бүртгүүлэх хэрэгтэй юм. Шинээр мэндэлсэн иргэнийг тухайн өдөрт нь бүртгэж, холбогдох мэдээллийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт шуурхай хүргэх үүргийг бид хүлээгээд байна. Монгол Улсын иргэн таны гэрт бүл нэмж, шинэ үр мэндэлсэн бол манай Ерөнхий Консулын газарт хандаж, бүртгүүлэхээ мартуузай. Монгол Улсын гурван сая дахь иргэн түүний үе чацуутнууд мэндлэх гэгээн баяртай мэдээг бидэнд дуулгаарай.

Мэдээллийг 06-6241-7761 утсаар авч байна. Ажлын бус цагаар This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягт мэдээллээ үлдээнэ үү.

Монголын үрс маш олон болтугай.

 

Last Updated on Thursday, 15 January 2015 04:20