Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэн PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 10-р сарын 25, Пүрэв гариг, 07:43

 

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн тэмдэглэлт ой, Япон-Монголын хамтарсан судалгааны 20 жилийн ойг тохиолдуулан Японы Осака хотын Байгалийн түүхийн музей, Ёмиури сонины газар, Монголын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн эртний амьтан судлалын төвөөс хамтран зохион байгуулж буй "Монголын үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл" сэдэвт үзэсгэлэн болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 10-р сарын 25, Пүрэв гариг, 07:58
 
Уран зургийн үзэсгэлэн PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 10-р сарын 25, Пүрэв гариг, 04:31

2012 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 4-ний өдрүүдийн хооронд зураач Оюунаагийн уран бүтээлийн үзэсгэлэн Осака хотод болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

 

 
Ерөнхий консул Д.Батжаргал Токушима мужид ажлын айлчлал хийв. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 10-р сарын 25, Пүрэв гариг, 03:42

 

/Ерөнхий консул Д.Батжаргал Кочи мужийн захирагч К.Иизумигийн хамт/

Ерөнхий консул Д.Батжаргал 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Шикоку бүсийн Токушима мужид айлчлав. Тэрээр тус мужийн захирагч К.Иизумитай уулзан Осака хотод Ерөнхий консулын газар байгуулагдснаар Кинки, Шикоку, Чюүгокү болон Кюүшюү бүсэд сурч хөдөлмөрлөж буй өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, Баруун Японы бүс нутагтай эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх гол зорилготой болохыг тайлбарлав. Мөн энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгааг дурдаад, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа бүхий л салбар чиглэлд хөгжин дэвшиж, харилцааны төвшин шат ахин “Стратегийн түншлэл”-д шилжсэн, үүнтэй уялдуулан эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх үүднээс “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байгаа тухай танилцуулав. Тус хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарч, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж худалдааны эргэлт нэмэгдэх, Японы жижиг дунд үйлдвэр Монголд орж ажиллах зэрэг худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ гэж мэдэгдэв. Токушима мужийн жижиг, дунд үйлдвэрлэгчид Монголд хөрөнгө оруулах, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай худалдаа бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг дурдав. Мужийн захирагчийн зүгээс Их аварга Хакухо М.Даваажаргал тус мужийн Аялал жуулчлалыг дэмжин ажиллах “Элчин сайд”-аар ажилладагийг дурдаад, энэхүү дотно харилцааг улам гүнзгийрүүлэн тус мужтай хамтран ажиллахыг хүсэв. Тус мужийн Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн дунд Монголын бизнес, хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл дутмаг байдаг тул ойрын хугацаанд энэ сэдвээр бизнес семинарыг хамтран зохион байгуулж, хамтын ажиллагааны анхны ойлголтыг өгөх нь зүйтэй гэдэг дээр хоёр тал тохиролцов. Мөн Токушима муж нь электрон диод, палат зэрэг жижиг эд анги үйлдвэрлэдэг ЖДҮ их хөгжсөн бөгөөд “LED valley” хөтөлбөр хэрэгжүүлж, Баруун Японы ижил төрлийн аж ахуйн нэгжүүдийн уулзалт зөвлөлгөөнийг жил бүр Осака хотод зохиодог бөгөөд ирэх жилийн арга хэмжээнд ЕКГ-ыг урьж оролцуулахаар болов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 07, Лхагва гариг, 02:09
 
Ерөнхий консул Д.Батжаргал Кочи мужид ажлын айлчлал хийв. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 10-р сарын 25, Пүрэв гариг, 03:07

 

/Ерөнхий консул Д.Батжаргал Кочи мужийн захирагч М.Озакигийн хамт/

Ерөнхий консул Д.Батжаргал Шикоку бүсэд хийж буй ажлын айлчлалаа 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Кочи мужаас эхэллээ. Тэрээр тус мужийн захирагч М.Озаки-тай уулзан Осака хотод Ерөнхий консулын газар байгуулагдсанаар Кинки, Шикоку, Чюүгокү болон Кюүшюү бүсэд сурч хөдөлмөрлөж буй өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ дээрх бүс нутагтай эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гол зорилготой байгааг уламжлав. Токунагавагийн дэглэмийн нурааж Японы орныг нээлттэй соёл иргэншил бүхий улс болгоход их үүрэг гүйцэтгэсэн алдарт нийгмийн зүтгэлтэн, самурай Сакамото Рёома-гийн төрсөн нутаг болох Кочи мужаас сумогийн алдартай бөхчүүд төрөн гарсныг дурдаад, их аварга асан Асашёорюү Д.Дагвадорж, Маэгашира Асасекирюү Б.Дашням нар тус мужийн Мейтоку ахлах сургуульд суралцаж байсныг мужийн захирагч дурдав. Уулзалтын үеэр энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгааг дурдаад, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа бүхий л салбар чиглэлд хөгжин дэвшиж, харилцааны төвшин шат ахин “Стратегийн түншлэл”-д шилжсэн, үүнтэй уялдуулан эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх үүднээс “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байгаа тухай танилцуулав. Тус хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарч, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж худалдаа эргэлт нэмэгдэх, Японы жижиг дунд үйлдвэр Монголд орох, хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ гэж мэдэгдэв. Кочи мужийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг Монголын зах зээлд хөрөнгө оруулалт хийх, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг Ерөнхий консул онцлов. Мужийн захирагч дээрх саналыг нааштайгаар хүлээн авч хамтран ажиллах боломжийг судлахаар болов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 10-р сарын 25, Пүрэв гариг, 03:42
 
Морин хуурын концерт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 10-р сарын 25, Пүрэв гариг, 01:56

Энэ оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Кобэ хотноо Морин хуурын чуулгын концерт болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 10-р сарын 25, Пүрэв гариг, 02:08
 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 18 19 20 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 18

Холбоос