Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Ерөнхий консул Д.Батжаргал Чюүгоку бүсийн Шиманэ мужид ажлын айлчлал хийв. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 2-р сарын 22, Баасан гариг, 06:52

Ерөнхий консул Д.Батжаргал Шиманэ мужийн захирагч З.Мизогучи-гийн хамт/

Монгол Улсаас Осака хотод суух Ерөнхий консул Д.Батжаргал Шиманэ мужийн захирагч З.Мизогучи болон Мацуэ хотын дарга М.Мацуура-тай 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Батжаргал Осака хотод шинээр байгуулагдсан ЕКГ болон түүнийг байгуулах болсон зорилго, шалтгааны талаар танилцуулж, улмаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай товч мэдээлэл хийв. Мужийн захирагчийн зүгээс Ерөнхий консулыг тус мужид хүрэлцэн ирсэн явдалд талархлаа илэрхийлж, Японы Сангийн яаманд ажиллаж байх үеэс эхлэн Монгол Улстай холбоотой ажиллаж ирсэн, ялангуяа Японы Засгийн газраас Монгол улсад үзүүлэх буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээлийн асуудлаар Японы ГХЯ-тай хамтран нэлээдгүй ажлыг хийж байсан тухайгаа дурдав. Мужийн хувьд одоогийн байдлаар Шиманэгийн Их сургууль нь Монгол Улсын ЭМШУИС-тай харилцаа тогтоож, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж эхэлснийг танилцуулахын сацуу тус мужид өнөөдрийн байдлаар Монголын 20 орчим иргэн оршин суудаг, үүнээс 7 нь Шиманэгийн Их сургуульд суралцаж байгааг мэдэгдэв.

Ерөнхий консулын зүгээс сүүлийн жилүүдэд баруун японы бүс нутагт оршин суух Монгол иргэдийн тоо өсч байгаатай холбогдуулан тэдгээр иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, түүнчлэн тус бүс нутагтай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх шаардлага улам бүр тулгарч байгааг дурдаж, тус муж нь ХАА, газар тариалан ихэд хөгжсөн мужид тооцогддог тул энэ чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг илэрхийлэв. Мужийн захирагч болон хотын даргын зүгээс ерөнхий консулын саналыг нааштайгаар хүлээн авч, цаашид муж, хот болоод хувийн хэвшил хоорондын түвшинд эдийн засгийн харилцааг бий болгох, ингэхдээ үүнийг соёл, боловсрол, хүний нөөцийн солилцооны хамтын ажиллагаанаас эхлүүлэх  тал дээр талууд хамтран ажиллах нь зүйтэйг онцлон тэмдэглэлээ.

 
Ерөнхий консул Д.Батжаргал Чюүгоку бүсийн Тоттори мужид ажлын айлчлал хийв. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 2-р сарын 05, Мягмар гариг, 08:17

/Ерөнхий консул Д.Батжаргал Тоттори мужийн захирагч Ш.Хирай-гийн хамт/

Осака дахь Ерөнхий консул Д.Батжаргал Тоттори мужийн захирагч Ш.Хирай болон Тоттори хотын дарга И.Такэучи-тай 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдөр албан ёсны уулзалт хийв. Мужийн захирагчийн зүгээс Ерөнхий консулыг тус мужид хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлээд, Монголд 2 удаа зочилж, хамгийн сүүлд 2009 онд Зүүн Хойд Азийн эдийн засгийн форумд оролцсон тухайгаа дурсан, тус муж нь Төв аймагтай эгч дүү хотын харилцаатай бөгөөд тус аймагтай ХАА болон эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байгаа талаар танилцуулав. Үүнээс гадна жил бүр тус муж нь Төв аймгийн хүүхэд багачуудыг хүлээн авч айлчлуулдаг уламжлалтай болсон байна. Тус мужид өнөөдрийн байдлаар, Монгол иргэн 17 хүн оршин суудгийн 7 нь дунд, ахлах сургуулийн сурагч болон оюутан бол үлдсэн 10 хүн гэр бүлээрээ оршин суудаг байна. Тус мужийн Жёохоку ахлах сургуулиас Японы төдийгүй Монголын цөөнгүй алдартай тамирчид төрөн гарсны дотор манай Монгол сумогийн дээд зиндаанд барилдаж буй хэд хэдэн төлөөлөл байгааг дурдан одоогийн байдлаар сумо бөхийн чиглэлээр 3 монгол хүүхэд суралцаж байгаа тухай мэдэгдэв.

Ерөнхий консулын зүгээс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, хоёр орны дээд төвшинд харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл” хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэхээр тохиролцон, үүнтэй уялдуулан эдийн засгийн харилцааг улам бүр идэвхжүүлэх үүднээс “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байгаа тухай танилцуулав. Тус хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж худалдааны эргэлт нэмэгдэн, Японы жижиг дунд үйлдвэр Монголын зах зээлд орох эхлэл тавигдана гэж найдаж байгаагаа мэдэгдэв. Мөн Монгол орны эдийн засгийн хөгжлийн энэ эрчимтэй үед Тоттори мужийн жижиг, дунд үйлдвэрлэгчид Монголын зах зээлд технологи болон хөрөнгө оруулалт хийх, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдаад ЕКГ-ын зүгээс Тоттори мужид цаашид хүүхэд залуучуудыг сургах, дадлагажигч хүлээн авах чиглэлээр тус мужтай хамтран ажиллахаа мэдэгдэв. Мужийн захирагч болон хотын даргын зүгээс манай саналыг нааштайгаар хүлээн авч, цаашид муж, хот болоод хувийн хэвшил хоорондын түвшинд эдийн засгийн харилцааг бий болгох, хоёр орны спортын сургуулийг хооронд нь холбох тал дээр талууд хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

 
Ерөнхий консул Д.Батжаргал Шикоку бүсийн Кагава мужид ажлын айлчлал хийв. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 2-р сарын 05, Мягмар гариг, 08:05

/Ерөнхий консул Д.Батжаргал Кагава мужийн захирагч К.Хамада-гийн хамт/

Осака дахь Ерөнхий консул Д.Батжаргал Кагава мужийн захирагч К.Хамада-тай 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр албан ёсны уулзалт хийв. Мужийн захирагчийн зүгээс Ерөнхий консулыг тус мужид хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлээд ЖАЙКА-гийн шугамаар тус мужийн 2 хүн Монголд ажиллаж, энэ үеэс Монголтой харилцаж эхлэн өнөөдөр тус мужид 10 гаруй Монгол иргэн оршин суудаг талаар дуулгав. Тус муж нь Япондоо хамгийн жижиг муж бөгөөд хими, усан онгоц, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна Японы уламжлалт сэвүүрийн 90 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Мөн энэ өдөр мужийн төв болох Такамацу хотын дарга Х.Оониши-тэй уулзав. Хотын даргын зүгээс өөрийн хотын талаар танилцуулж, чулуу засал болон таримал мод /Бонсай/-ны Японы зах зээлийн 80 хувийг дангаар үйлдвэрлэдэг талаар тайлбарлаж, Монгол Улстай эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Ерөнхий консулын зүгээс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, хоёр орны дээд төвшинд харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл” хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэхээр тохиролцон, үүнтэй уялдуулан эдийн засгийн харилцааг улам бүр идэвхжүүлэх үүднээс “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байгаа тухай танилцуулав. Тус хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж худалдааны эргэлт нэмэгдэн, Японы жижиг дунд үйлдвэр Монголын зах зээлд орох эхлэл тавигдана гэж найдаж байгаагаа мэдэгдэв. Монгол орны эдийн засгийн хөгжлийн энэ эрчимтэй үед Кагава мужийн жижиг, дунд үйлдвэрлэгчид Монголын зах зээлд технологи нийлүүлэх, хөрөнгө оруулалт хийх, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав. Тухайлбал тус мужийн хүнсний хөлдөөсөн бүтээгдэхүүний технологийг Монголд оруулбал сонирхолтой ажил болох тухай саналаа илэрхийлэв. Мужийн захирагч болон хотын даргын зүгээс саналыг нааштайгаар хүлээн авч, цаашид муж, хот төдийнгүй хувийн хэвшил хоорондын түвшинд эдийн засгийн харилцааг бий болгох, хувийн хэвшлийг хооронд нь холбож ажиллахад талууд хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

 
Ерөнхий консул Д.Батжаргал Кансай бүсийн Хёого мужид ажлын айлчлал хийв. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 1-р сарын 23, Лхагва гариг, 02:54

/Ерөнхий консул Д.Батжаргал Хёого мужийн захирагч Т.Идо-гийн хамт/

Осака дахь Ерөнхий консул Д.Батжаргал Хёого мужийн захирагч Т.Идо-той 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр уулзалт хийв. Ерөнхий консулын зүгээс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, хоёр орны дээд түвшинд харилцааны төвшинг шат ахиулан “Стратегийн түншлэл” хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэхээр тохиролцон, үүнтэй уялдуулан эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх үүднээс “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байгаа тухай танилцуулав. Тус хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж худалдааны эргэлт нэмэгдэн, Японы жижиг дунд үйлдвэр Монголын зах зээлд орох эхлэл тавигдах, өргөн утгаараа худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ гэж мэдэгдэв. Мөн Монгол орны эдийн засгийн хөгжлийн энэ эрчимтэй үед Хёого мужийн жижиг, дунд үйлдвэрлэгчид Монголын зах зээлд технологи болон хөрөнгө оруулалт хийх, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав. Мужын захирагч саналыг нааштайгаар хүлээн авч, цаашид төр засгийн болоод хувийн хэвшил хоорондын түвшинд эдийн засгийн харилцааг бий болгох, хооронд нь холбох тал дээр талууд хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглээд Японы ЖДҮ-ийн хөрөнгө оруулалтын урсгал Зүүн өмнөд Ази руу чиглэсэн өнөө үед Монголын хөрөнгө оруулалтын орчныг сурталчлахын чухлыг онцлон тэмдэглэв. Японы бизнес эрхлэгчдийн сонирхлыг татах арга хэмжээг аль болох олон зохион байгуулах нь зүйтэй гэв. Мөн Хёого муж, Кобэ хотын иргэдийн өмнөөс 1995 оны Кобэ-гийн газар хөдлөлтийн 18 жилийг тохиолдуулан гамшгийн үеэр хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн Монгол ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 1-р сарын 23, Лхагва гариг, 03:17
 
КаМОХ-оос зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд Ерөнхий консул Д.Батжаргал оролцов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2011 оны 4-р сарын 20, Лхагва гариг, 03:06

Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консул Д.Батжаргал энэ оны 12 дугаар сарын 9-ний өдөр Кансай дахь Монгол оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Кансай дахь Монгол оюутны сагсан бөмбөгийн тэмцээн”–ний нээлтэд оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ удаагийн тэмцээнд Токио, Осака, Кёото, Шига, Кобе, Токүшима, Нара зэрэг Японы олон муж, хотуудаас эрэгтэй 8, эмэгтэй 4 баг тамирчид хүрэлцэн ирж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин тоглосноос эрэгтэйчүүдийн багийн төрөлд “Коусэн баг”, эмэгтэйчүүдийн багийн төрөлд “Осака баг” тус тус нэгдүгээр байр эзлэв.


Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 12-р сарын 13, Пүрэв гариг, 08:27
 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 18 19 20 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 16

Холбоос