Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монголын Уламжлалт Соёл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 4-р сарын 07, Лхагва гариг, 06:43

ХVII-XIХ зууны сүүл хүртлэх үе буюу 300 орчим жилийн Монгол орны түүх нь олон арван жилийн дайн байлдааныг ардаа орхисон тайван цагийн түүхэн үйл явдалтай холбогдоно. Энэ үед Монгол орон улс төрийн хувьд харийн гүрний нөлөөнд автсан хэдий ч, монголын ард түмэн соёлын амьдралдаа өмнөх үеэсээ урагш ахисан олон шинэ зүйлийг бүтээн туурвисан болно.
XVI зууны эцсээр Монголд буддын шашин хүчтэй нэвтэрч эхэлсэн явдал их, бага олон зуун сүм хийдүүд байгуулагдаж, төв суурин газруудад мэдлэг ухаан, уран зохиол болон урлагийн олон салбар хөгжих хөрс суурь тавигдсан болно. Өөрөөр хэлбэл, иргэний уламжлалт соёлын зэрэгцээ шашин-сүм хийдийн чиглэлийн урлагийн төрлүүд хөгжиж эхэлсэн байна.



Монголын төрт ёсны бэлгэдэл
Монгол улс Төв Азийн эртний төрт улсуудын нэгэн бөгөөд түүний нэр нь өөрчлөгдөн солигдсоор монгол хэмээх үг үндсэн нэр болон уламжлагджээ. МЭӨ IV зууны үед үүсэн бүрэлдсэн Хүннүгийн холбоо нь Төв болон дорнод Ази дахины анхны төрийн томоохон байдлыг бий болгожээ. Модунь бол анхны төр улсыг эмхлэн бүрдүүлсэн түүхт хүмүүн юм. Модунь хаан төрийн тусгай тамга, титэм өмсгөлтэй байснаас гадна дуут сум бүтээж хэрэглэдэг байжээ.


Монгол дахь уран барилгын дурсгалууд
Монгол дахь уран барилгын дурсгалууд: ХVII-XIХ зуунд монголд сүм хийд олноор байгуулагдаж төв суурин газар хөгжихийн хамт монголчуудын уран барилгын арга ухаан өөрийн хөгжлийн нэг өвөрмөц үедээ дэвшин иржээ.

Монголын хөгжмийн соёл
Иргэний хөгжмийн зэмсгийн зэрэгцээ сүм хийдийн хөгжмийн зэмсгийн тусгай төрөл зүйл олон тоогоор уламжлагдсаар иржээ.

Ном бичгийн соёл
Монголчууд ном бичгийн соёлоор баялаг уламжлалтай. Төрөл зүйл маш олон янз. Түүх, хэл, уран зохиолын салбарт асар их уламжлал үлдээжээ.

Монголын гар урлалын бүтээлүүд
Монголчуудын гар урлалын бүтээл хошуу нутаг, ястан үндэстнийхээ байдлаар ч хоорондоо багагүй ялгаатай байв.

Монголын уламжлалт тоглоом
Тоглоомын уламжлалт төрлүүд нь тухайн ард түмний нийгэм-хүмүүсийн харилцаа, эрхлэх аж ахуй, тодорхой үзэл санааны тусгал, тухайлбал, тоглоом нь жижиг хэмжээтэй зохион байгуулсан бичил загварчлагдсан "ертөнц" болдог онцлогтой.

Монголын уламжлалт аж ахуй
Монголчууд эрт дээр үеэс адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа, зэрэг 5 төрлийн малаа адуулан малласаар ирсэн цэвэр нүүдэлчид байв. Харин ХVII-ХХ зууны эх хүртэл монголд буддийн шашин хүчтэй дэлгэрч эхэлснээр хүрээ хийдийн хэдэн зуун төвүүд буй болж хүн амын тодорхой хэсэг суурин маягаар аж төрөх хандлагатай болжээ.

Монгол гэр
Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалтай агаад хөгжил хувьслын олон шатыг туулан өнөө үед уламжилжээ.

2006 он
Монгол Улсын Төрийн Дуулал
Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж
Монгол Улсын Төрийн Дуулал

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Судлаачдын үзэж байгаагаар XX зууны эхэн үе гэхэд монголд ойролцоогоор том жижиг мянгаад сүм хийд байгуулагдаад байв.
Харамсалтай нь 1930-аад оны сүүлч гэхэд монголд явагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар монголын уран барилгын дурсгалууд бараг бүрэн устгагдсан байна.
Гандан хийд, Эрдэнэ-зуу, Чойжинлам, Амарбаясгалант зэрэг томоохон хийдүүдийн цөөн хэдэн дуган сүмийн барилгууд үлджээ. Монголд барьж байгуулж байсан уран барилгын хэв маяг нь үндсэн хэд хэдэн төрөлд хуваагдаж байв.
Үүнд: монгол гэр маягийн, монгол-түвд, түвд-хятадын гэх зэрэг уран барилгын дан болон холимог хэв маягууд зонхилж байв.
Амарбаясгалант хийдийг 1729-1737 онд Өндөр гэгээн Занабазарт зориулан байгуулжээ.
Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг Бүрэн хаан уулын өвөрт Ийвэн голын хөвөөнд уг хийд оршино. Хийд нь 207x175 м-ийн хэмжээтэй хэрмэн хашаа бүхий 40 гаруй сүм дуганаас бүрдэж байжээ.
1990 оноос сэргээн засварлаж, одоо лам нар хурал номоо хурж байна. Амарбаясгалант хийдийн уран барилгын дурсгалууд нь ихэнхдээ хятад маягийн барилгууд байсан бөгөөд Цогчин дуган нь цэвэр хятад маягтай юм.
Уран барилгын хятад маягийн гол онцлог нь сүм дуганы дээврийн хэсэгт илүү харагддаг.
Тухайлбал, дан эсвэл давхар асар дээвэртэй, ялангуяа дээврийг уран гоё хийхийг илүүд үздэг байжээ.
Дээврийг өнгө өнгийн пааландсан ваараар бүрхэн гоёдог, бас барилгын ханын дээд хэсгээр өнгө өнгийн зураг, сийлбэр чимэглэлээр гоёж чимэглэх арга давамгайлж байв.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 07, Лхагва гариг, 06:48
 

Холбоос