Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
IV. Шинжлэх ухаан, технологийн гадаад харилцааны бодлого PDF Хэвлэх И-мэйл

IV. ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНОЛОГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

21.Шинжлэх ухаан-технологийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны гол зорилго нь улс орны эдийн засаг, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн хөдөлгөгч хүч болохуйц, бүс нутаг, тив, дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн чадавхийг бүрэлдүүлж хөгжүүлэхэд гадаад хүчин зүйлийг бүрэн ашиглах явдал мөн.

22.Улс орны хүн хүчний болон байгалийн нөөц баялаг, нийгмийн онол, сэтгэлгээний түвшин, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн өвөрмөц соёл иргэншлийн хэв шинжид тохирсон мэдлэг, оюуны сан хөмрөгийг дэлхийн шинжлэх ухаан, техник, технологийн ололтоор баяжуулах зарчмыг мөрдлөг болгоно.

23.Монгол Улс шинжлэх ухаан-технологийн салбарын гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах үндсэн чиглэл баримтална:

1/ үйлдвэрлэл, үйлчилгээнд дэвшилт арга технологи нэвтрүүлэх. Чингэхдээ оюуны их багтаамжтай технологийг сонгон нэвтрүүлэхийг эрхэмлэх. Эрдэс түүхий эд, мал, ургамлын гаралтай түүхий эд, сэргээгдэх эрчим хүчний зэрэг технологийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарах;

2/ шинжлэх ухаан-технологийн үндэсний мэдээллийн сүлжээг олон улсын мэдээллийн сүлжээнд холбох;

3/ оюуны өмч, шинжлэх ухаан-техникийн салбарт хоёр болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх.

 

Холбоос