Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн ялалтын товчоон PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 5-р сарын 29, Баасан гариг, 08:48

5 дугаар сарын 27-ны өдөр Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки /монгол бөхийн арслан цолтой дүйнэ/ цол гардууллаа. Хэйсэйн он тоолол буюу 1989 оноос хойш төрсөн залуу бөхчүүдээс озэки цол хүртэж буй анхны залуу бөх юм. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь озэки цол гардан авсны дараа хэвлэл мэдээллийхэнд “Сэтгэл зүй, бие махбодь, ур чадвараа улам сайжруулана”, “Аварга болохын төлөө бүхий л хүч, чадлаа дайчлан барилдана” зэрэг зайлшгүй хэлэх ёстой үгийг сүүлийн гурван хоног өдөр шөнөгүй цээжилж, давтлаа хэмээн инээмсэглэн ярьж байв. Мөн сумо бөхийн оргил болох ёкозуна цолын талаарх асуултанд “Ёкозунаг бурхан сонгодог. Бурханд сонгогдохын тулд би бүх чадлаа зориулан, хичээн барилдах болно” хэмээн хариулжээ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь сумо бөхийн дэвжээнд хөл тавьснаас хойш 25 башёд барилджээ. Эдгээрээс сүүлийн хоёр удаагийн барилдаанд онцгой амжилтаар тэргүүлж озэки цол хүртэв. Хоёр башё дараалан амжилттай барилдсан түүний энэхүү амжилт нь 1951 оны 5 дугаар сарын башёд озэки цол хүртсэн Ёшибаяама-гаас хойш 64 жилийн дараа давтагдаж байгааг онцлох хэрэгтэй аж. Котошюү 19 башё барилдаж озэки цол хүртэж байсан бол түүний дараа Асашёрү 22 удаа, гурав дахь нь Тэрүнофүжи 25 башё барилдаж озэки болсон дараалалд бичигдэж байна.

1

Котошюү

19

2

Асашёрюү

22

3

Тэрүнофүжи

25

4

Акэбоно

26

5

Мусашимарү

27

6

Конишики

Таканохана

30

30

8

Хакүхо

31

Ирэх сарын башёд 3 Ёкозуна, 4 Озэки зодоглоно. Тэрүнофүжигийн тачиай буюу золгох /босож мөргөлдөх/ мэх нь ийм амжилтанд хүргэлээ гэх дүгнэлт ч байна. Озэки Кисэносато зэрэг бяртай бөхчүүдийн довтолгоог тэсч зогсоож чадвал ялалт үргэлжлэх бүрэн боломж бий. Сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми “Тэрүнофүжи озэки цолыг хамгаалах биш ёкозуна цолд хүрэхийн төлөө гэсэн сэтгэл зүйгээр барилдахыг хүсч байна” хэмээн онцолжээ. Тэрүнофүжи нь харьцангуй туршлага багатай боловч Их аварга Хакүхотой сүүлийн хоёр башё дараалан үзүүр түрүүний төлөө өрсөлдөж, улмаар ёкозуна Хакухогийн 7 удаагийн дараалсан ялалтыг тасалдуулсан нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Одоогоор ёкозуна Хакүхог сөрөн зогсож, түүний ялалтын буухиаг зогсоож чадах магадлалтай нь Тэрүнофүжи хэмээн япончууд харж байна.


Овог нэр: Гантулга овогтой Ган-Эрдэнэ

Төрсөн огноо, газар: 1991.11.29, Улаанбаатар хот

Дууддаг нэр: Ганаа

Биеийн үзүүлэлт: Өндөр 191см, Жин 178 кг

Гэр бүл: Эцэг, эх, эгч дүүгийн хамт амьдардаг

Сайн эзэмшсэн мэх: Баруун золгооноос урагш дайрч түрэн гаргах

Япон нэрийн товчлол: Ёкозуна Тэрүкүни, Асахифүжи нарын нэрийн товчлол

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 5-р сарын 29, Баасан гариг, 08:55
 

Холбоос