Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Бяцхан япончууд Ерөнхий Консулын газарт зочлов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 5-р сарын 26, Мягмар гариг, 01:09

Хирошима хотын Оцүка дунд сургуулийн 2-р ангийн хүүхдүүд Ерөнхий Консулын газарт айлчлав. Тэдгээр хүүхдүүд Монгол орны талаарх мэдээлэл, мэдлэгээ өргөжүүлэх, гадаад харилцаанд өөрийн биеэр оролцохыг зорилго тавьжээ. Хирошима хотоос харгалзах хүнгүйгээр хот хоорондын автобусанд сууж, Монголын Ерөнхий Консулын газрыг зорьж ирсэн нь онцлог явдал байв.

Ерөнхий Консулын газрынхан Монгол орны талаар тусгайлан бэлдсэн слайд үзүүлж, Оцүка сургуулийн сурагчдын сонирхсон асуултанд хариулт өгөв. Сурагчид Монгол орны талаар чамгүй мэдээлэл цуглуулж, бүгдээрээ нэгэн дуугаар монгол хэлээр мэндчилэх зэргээр багагүй бэлтгэл хийсэн нь ажиглагдаж байв.

Монголын боловсролын тогтолцоо, хууль, хоол хүнс, соёлын талаарх тусгайлсан асуултыг урьдчилан ирүүлж, зохих хариугаа авцгаалаа. Япон сурагчид шагайн наадгайг ихэд сонирхож, шимтэн тоглож байв. Хоёр тал харилцан бяцхан бэлэг солилцов. Японы боловсролын байгууллага хүүхдийг багаас нь гадаад улс оронтой харьцах, гадаад харилцааг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор ийм үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 5-р сарын 26, Мягмар гариг, 01:15
 

Холбоос