Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Бүх нийтийн санал хураалт болов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 5-р сарын 19, Мягмар гариг, 03:31

Өнгөрсөн ням гаригт Осака хотын статусыг өөрчилж, таван тусгай дүүрэгтэй засаг захиргааны нэгж болгох асуудлаар тус хотын иргэдийн бүх нийтийн санал хураалт явагдлаа. Энэ сонгуульд Осака хотын 1,406,084 оршин суугч санал хураалтанд оролцож засаг захиргааны өөрчлөлтийг 694,844 иргэн дэмжиж,705,585 иргэн өнөөгийн засаг захиргааны бүтцийг хэвээр үлдээх санал өгчээ.


Осака хотын дарга “Ишинно кай” намын тэргүүн Т.Хашимото 2011 оноос Осака муж, хотыг нэгдсэн засаг захиргааны бүтэцтэй болгох, тус хотын 24 дүүргийг 5 тусгай засаг захиргаатай нэгжтэй болгох мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн ажиллаж эхэлсэн. Гэвч Осака мужийн ИТХ-д сөрөг хүчин боловч давуу байр суурьтай Либерал Ардчилсан Нам, Комэй нам зэрэг улс төрийн намуудын дэмжлэгийг авч чадаагүйн улмаас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ахиц гаргаж чадалгүй өнөөг хүрсэн юм.

Иймээс иргэдийн бүх нийтийн санал хураалтыг явуулж, ард иргэдийн дэмжлэгийг авах нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шийдвэрлэх түлхэц болно хэмээн үзсэн. Харамсалтай нь хотын дарга Т.Хашимото иргэдийн зүгээс олонхийн дэмжлэг авч чадалгүй ялагдал хүлээж, цаашид Осака хотын статус хэвээр үлдэх болов.

Санал хураалтын эцсийн дүнтэй холбогдуулан Осака хотын дарга, “Ишинно кай” намын тэргүүн Т.Хашимото бүх нийтийн санал асуулгын дүн гарсантай холбогдуулж хийсэн хэвлэлийн бага хурал дээр 2015 оны 12 дугаар сард болох хотын даргын сонгуульд дахин нэр дэвшихгүй, улс төрөөс бүрмөсөн гарах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Таатай амьдрах орчин, оршин суух нөхцөл, ирээдүйгээ өөрсдөө сонгож, ард нийт өөрөө шийдвэрлэх ардчиллын зарчим жинхэнэ утгаараа Осака хотод биеллээ оллоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 5-р сарын 19, Мягмар гариг, 03:41
 

Холбоос