Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Изүнокүни хотод айлчлав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 5-р сарын 13, Лхагва гариг, 06:34

Монгол Улсаас Японы Осака хотноо суугаа Ерөнхий консулын газар хоёр орны “Стратегийн түншлэл” харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Нэг муж – Нэг хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус ЕКГ-аас өнгөрсөн онд Улаанбаатар хотод нутаг дэвсгэр болоод хүн амынхаа тоогоор тэргүүлдэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг Шизүока мужийн Изүнокүни хоттой холбож, цаашид эгч дүү хотуудын найрсаг харилцааг тогтоох санаачлагыг Изүнокүни хотод дэвшүүлсэн юм.

Цөөнгүй удаа хоёр талын холбогдох ажилтнуудын харилцан айлчлал, туршлага судлах, мэдээлэл солилцсоны үр дүнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоор ахлуулсан албаны төлөөлөгчид Изүнокүни хотод айлчлав. Айлчлалаар хамтран ажиллах чиглэл, үзэл баримтлалаа тодорхой болгож, ирэх 8 дугаар сард Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошиког Улаанбаатар хотноо айлчлах үеэр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тохиролцоонд хүрлээ.


Изүнокүни хотын талаас Сонгинохайрхан дүүрэгтэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийн ноу-хауг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн бол Сонгинохайрхан дүүргийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотыг дахин төлөвлөж байгаа, хотын захиргааны шинэ цогцолбор тус дүүрэгт шилжин ирэх болсон энэ үед Изүнокүни хоттой хамтран ажиллаж тэдний туршлага, технологиос суралцах нь Сонгинохайрхан дүүргийн хувьд өндөр ач холбогдолтой болохыг онцлов.


Шизүока мужийн Изүнокүни хот нь Японы үзэсгэлэнт Фүжи уулын хормойд оршдогоороо алдартай бөгөөд нийт 50,000 оршин суугчтай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар сайтар хөгжсөн хот юм. Дашрамд дурдахад тус хотын 1853 онд байгуулагдсан япондоо хамгийн эртний төмөр хайлуулах зуух гэгддэг “Нираяама Ханшяро” зуух нь дэлхийн соёлын өвд бүртгэгдэхээр болсныг дуулгахад таатай байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 5-р сарын 13, Лхагва гариг, 06:41
 

Холбоос