Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Кобэ хот байгалийн гамшгийг даван туулах үйлсийн төлөө PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 3-р сарын 12, Пүрэв гариг, 04:51

Хёого мужийн захиргаа, Кансай/Японы баруун бүс/ бүсийн ЖАЙКА байгууллагаас жил болгон зохион байгуулдаг “Гамшгаас урьдчилан сэргийлэх Төв Азийн улс орнуудын орон нутгийн хамтарсан сургалт” Кобе хотод болж байна. Энэ удаагийн сургалтанд Монгол, БНХАУ, БНСУ-ын орон нутгийн төлөөлөл болон Өмнөд Солонгост төвтэй Зүүн Хойд Азийн бүс нутгийн орон нутгийн засаг захиргаадын холбооны төлөөлөгчид оролцож байна. Сургалтанд оролцогчид нь байгалийн гамшигтай хэрхэн тэмцэх, учирч болзошгүй гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг хэрхэн бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Япон Улсын туршлага, шинээр гарч буй технологи, явуулж буй үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах аж.


1995 оны 2 дугаар сард Хёого мужийн төв Кобе хотод 7,2 магнитийн газар хөдлөлт болж, 6400 оршин суугч нь амь насаа алдаж, асар их хохирол амссан, байгалийн гамшгийн гашуун сургамж авсан газар нутаг юм. Кобэ хот нь газар хөдлөлтийн нуранги нь дундаас сэргээн босголтоо амжилттай хийж, гамшгийг даван туулах шинэ технологиудыг бүтээн байгуулалтандаа нэвтрүүлж чадсан ба асар богино хугацаанд бүрэн сэргэсэн дэлхийн цөөхөн хотуудын нэг. Тиймээс Хёого муж өөрийн туулсан зовлон бэрхшээлийг Азийн бүс нутгаас зайлуулах, дэлхийн хүн төрөлхтөнд туршлагаасаа хуваалцах, эх дэлхийг байгалийн гамшгаас сэргийлэх үйлст хувь нэмрээ оруулах үүднээс ийнхүү олон улсын хэмжээний арга хэмжээ, сургалтыг тогтмол зохион байгуулдаг болоод байна.

Монгол Улсаас Дорноговь, Өвөрхангай, Завхан, Төв, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Архангай, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газрын төлөөлөгчид уг сургалтанд ирж оролцож байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 12, Пүрэв гариг, 04:58
 

Холбоос