Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Кочи мужид ажиллав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 1-р сарын 30, Баасан гариг, 05:02

Ерөнхий консул Ч.Куланда 1 дүгээр сарын 27-ны өдөр Кочи мужийн захирагч Озаки Масано, Кочи хотын дарга Оказаки Сэйяа нартай уулзалт хийлээ. Кочи мужийн захирагч Озаки Масанотай Кочи, Монголын хамтын ажиллагааны эхлэл нь соёлын хамтын ажиллагаа байх нь зүйтэй гэдэгт санал нийлэв. Ирэх намар Япон Улсад аялан тоглолт хийхээр төлөвлөж буй Монголын үндэсний урлагийн хамтлагийг Кочи мужид тоглуулах тодорхой төслийг хэрэгжүүлэхийг Мужийн захирагч холбогдох албаны хүмүүстээ даалгаж, үүрэг өгөв. Мөн энэ үеэр Кочи муж, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хэлхээ холбоог тогтоох ажлыг эхлүүлэхээр тохиролцов.


Кочи хотын захиргаа нь Монгол хүүхдүүдийг Кочи хотын бага дунд сургуульд суралцуулах ажлыг дэмжсээр иржээ. Өнгөрсөн хугацаанд 400 монгол сурагчийг хүлээн авсан бөгөөд хотын дарга Оказаки Монголын бяцхан төлөөлөгчидтэй биечлэн уулзах, санал солилцдог болжээ. Цаашид Монголын ахлах, дунд ангийн сурагчдыг Кочи хотын сургуулиуд хүлээн авах ажлыг хотын зүгээс өргөжүүлэхэд хоёр тал хамтран зүтгэхээ илэрхийлсэн болно.

Ерөнхий Консул Ч.Куланда Кочи хотын Хитоцүбаши бага сургуулиар орж, монгол хүүхдүүдийн найзууд, сургуулийн захиралтай танилцаж, Монголын талаар мэдээлэл өглөө. Энэ сургуульд удахгүй Улаанбаатар хотын 23 дугаар сургуулиас 10 хүүхэд ирэх ажээ.


 

Холбоос