Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Японы Монгол судлаачид Фүжи уулын дэргэд цугларав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 5-р сарын 27, Мягмар гариг, 06:38

Японы Монгол судлалын нийгэмлэг нь Японы монголч эрдэмтдийг эгнээндээ нэгтгэдэг, тогтмол үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага юм. Тус нийгэмлэгээс жилд хоёр удаа хавар ба намрын монгол судлалын хурлыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Энэ удаагийн хаврын хурал нь Шизүока мужийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн алдарт Фүжи уулын бэлд орших Шизүока Их сургуульд болж өнгөрлөө. Шизүока Их сургуульд угсаатан зүй судлаач профессор Цогт олон арван жил ажиллаж байгаа бөгөөд тэрбээр хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллав.

Хурлыг тус холбооны ерөнхийлөгч, монголч эрдэмтэн профессор Масарү Хашимото нээж мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь холбооны нарийн бичгийн дарга Ш.Шиотани 2013 оны санхүүгийн тайланг тавьж танилцуулсан болно.


Энэ удаагийн хаврын хуралд Японы Монгол судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүд, эрдэмтэд багш, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлж буй 100 гаруй залуу судлаач оролцож, үндсэн таван сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


Японы Монгол судлалын нийгэмлэг нь гадаадын монгол судлаач эрдэмтдийг эрдэм шинжилгээний хурал, симпиозум, семинарт оролцуулахыг дэмжин туслах, танилцуулах чиглэл зорилготой аж. Энэ удаагийн хаврын хуралд Тайваний нэрт яруу найрагч, монгол үндэстэн Ши Мөрөн урилгаар оролцон, “Гурван сүлдийн тахилга” сэдвээр илтгэл тавив. Үүний дараа тэрээр Монголын тал нутгийг бахдан дуулсан шүлгээ сонирхуулсан нь хуралд оролцогчдын сэтгэлийг хөглөсөн явдал боллоо.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 5-р сарын 27, Мягмар гариг, 06:43
 

Холбоос