Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ХУД-ын төлөөлөгчид Сакай хотод айлчиллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 4-р сарын 07, Даваа гариг, 06:32

Улаанбаатар хотын ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг тэргүүтэй төлөөлөгчид Осака мужийн Сакай хотод дөрвөн өдрийн ажлын айлчлал хийв. Төлөөлөгчид Сакай хотын дарга О.Такеяма, ИТХ-ын дарга Т.Хирата нартай уулзаж, Сакай хот болон ХУД хооронд байгаль орчин, хот байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, Сакай хотын удирдлагуудыг Монголд айлчлахыг албан ёсоор урив.

 

Манай төлөөлөгчдөд Сакай хотын захиргаанаас иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого үйлчилгээ болон сонгуулийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны талаар бичил семинар хийлээ. ХУД-ийн төлөөлөгчид хог хаягдал дахин боловсруулах Ринкай үйлдвэр, бохир ус цэвэршүүлэх Санбо байгууламж, Кансайн эрчим хүчний Сакай дахь станцад зочилж, хотын дэд бүтэц, тохижилт үйлчилгээтэй танилцав.



Хог дахин боловсруулах, эрчим хүчний Ринкай үйлдвэр нь жилдээ 140000 тонн хог хаягдлыг жижиглэх, хатаах, шатаах, хайлуулах гэсэн 4 үндсэн дамжлагаар боловсруулж хайлш металл болон цементийн хольц бүхий шаариг болгон боловсруулах, улмаар эрчим хүч үйлдвэрлэн, эрчим хүчний компаниудад борлуулдаг байна.

 

Япон Улс нийгмийн халамжийн бодлого, үйлчилгээрээ дэлхийд дээгүүрт ордог бөгөөд хүүхэд, өндөр настан, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн үйлчилгээтэй танилцах үүднээс өндөр настан болон хүүхдийн асрамжийн Бэрүтаүн төвд зочиллоо. ХУД-ийн Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар Сакай хотын дарга О.Такеяаматай уулзах үеэр нийгмийн халамж үйлчилгээний чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэлт болгосон болно.


Сакай хот Шинэ Зеландын Вэллингтон, АНУ-ын Калифорни мужийн Беркли, БНХАУ-ын Зянсү мужийн Линюанганг хоттой эгч дүүс хотын харилцаатай. Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд Сакай хотод оршин суудаг 15-30 насны хүүхэд залуучуудыг гадаад орноор аялуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна. Энэ төсөл нь жил бүр өөр өөр улс орнуудыг сонгодог онцлогтой. Ирэх 2015 онд тус хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тул аялалыг зохион байгуулахад ХУД-ээс дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 07, Даваа гариг, 06:47
 

Холбоос