Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Токушима мужид ажиллав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 06:15

/Ерөнхий консул Ч.Куланда Токушима мужийн захирагч К.Изүмигийн хамт/

Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консул Ч.Куланда Шикокү бүсийн Токушима мужид ажлын айлчлал хийв. Энэ бүс нутагт эрүүл мэнд, анагаахын чиглэлээр монгол оюутнууд олноор суралцдаг, Их аварга Хакухогийн гэргий Сайакогийн төрсөн нутаг, Японы бахархал болсон Ава бүжгийн өлгий нутаг, Номхон далай дээгүүр хамгийн урт дүүжин гүүр татагдсан газар орон гээд сонирхолтой бүс юм. Мужийн захирагч Изүми Ерөнхий консулыг өргөөндөө хүлээн авч уулзаж, Монгол улс Токушима мужтай харилцах харилцааг өргөжүүлэх арга замын талаар санал солилцов.

Токушима мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим ирэх 7 дугаар сард Монголд бизнесийн томоохон төлөөлөгчдийн баг илгээхээр бэлдэж байгаа, уг багийг мужийн захирагч Изүми ахлах боломжийг судалж буй цаг үед Монголын Ерөнхий Консултай уулзалт хийсэн болно. Уулзалтад тус мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн Х.Конда байлцлаа.

Токушима мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Х.Кондо нь Сумогийн Их аварга Хакухо М.Даваажаргалыг дэмжих нийгэмлэгийн даргын албыг давхар хашдаг аж. Энэ өдөр Токушима муж дахь Их аварга Хакухо Даваажаргалын дэмжигчдийн цугларалт, цайллага болж 350 гаруй байгууллага, компаний төлөөлөл энэ арга хэмжээнд оролцсон юм. Ерөнхий Консул Ч.Куланда Их аврага Хакухо М.Даваажаргалын дэмжигчдийн арга хэмжээнд баяр хүргэн үг хэлж, монголчууд нутгийн хүүгийнхээ дээлний захыг мушгиж суугааг уламжлан амжилт хүслээ.

Токушима мужид байх үеэр тус мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн Х.Конда болон танхимын удирдлагууд Ерөнхий Консул Ч.Куландатай уулзаж ярилцлаа. Уулзалтаар хоёр тал эдийн засаг, санхүүгийн харилцааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах, харилцан ашигтай бизнесийн түншлэл бий болгохын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 06:37
 

Холбоос