Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол давсны гайхамшиг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 3-р сарын 03, Даваа гариг, 06:00

Эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ. Уг давсны найрлаганд хүний биед шаардлагатай олон төрлийн эрдэсүүд агуулагддаг. Манай орны баруун хязгаар Увс, Говь-Алтай, Ховд аймгуудын нутагт л бий.

Энэхүү давсыг чухам юугаараа гайхамшигтай юм гэж гадныхан их асуудаг. Үүнд товчхон ч болов хариулъя. Жамц давс эрүүл мэндэд ихээхэн тустай. Хүний дотоод эрхтэн цөсийг цэвэршүүлдэг, мөн шүд өвдөхөд завсарт нь хийж зуувал түргэн хугацаанд өвчинг зогсоодог, элдэв яр шархыг хатааж эдгээдэг. Бас настай хүмүүсийн даралт ихсэхэд хөөрлийг нь дардаг. Жамц давсыг долооход хоолны шингэц сайжрахын зэрэгцээ хоолойны мах багасдаг. Гэдэс дотрын өвчтэй хүн байгалийн жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн энэ давсыг усанд уусгаж хэрэглэвэл эм тангаас ч дээр ач тусаа өгнө гэнэ. Монголчууд энэ давсыг эмчилгээний зорилгоор ашиглаад зогсохгүй хоолондоо ч байнга хэрэглэсээр ирсэн. Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд нэн тохиромжтой гэгддэг.


Сүүлийн жилүүдэд жамц давсыг гадныхан их сонирхдог болжээ. Тэр дундаа чанарыг эрхэмлэдэг япончууд хүртэл хэрэглэж үзээд магтан, зорьж ирэн авдаг болсон. Түүгээр ч тогтохгүй японд монгол давсыг өргөн хэрэглэдэг, аль ч дэлгүүрт Монголын “Жамц давс” гэсэн шошготойгоор худалдаалагдаж байх нь элбэг болжээ.


Япончуудын хувьд давсыг хүндэлдэг, ариусгах шидтэй идээний дээж гэж үздэг. Тэд хаалганыхаа хоёр талд давс тавьж орон гэрээсээ гарз хохирол гарахгүй байх, саар муу зүйл орохоос хамгаалдаг заншилтай. Хүнд давс бэлэглэх нь гай барцадаас хамгаалж, ариун үйлийг бэлгэдэн ерөөж буйг илэрхийлдэг аж.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 03, Даваа гариг, 06:10
 

Холбоос