Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Осакад сар шинийн баяр үргэлжилж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 2-р сарын 10, Даваа гариг, 10:34

Монголд элэгтэй гадаадынхан сар шинийн баярыг өргөн тэмдэглэдэг болжээ. Осакагийн Гадаад хэлний Их сургуулийн багш Р.Имаокагийн санаачлагаар Кансайн бүс нутагт Монголыг дэмжиж, хамтран ажилладаг японы байгууллага, иргэд хамтран өнгөрсөн ням гаригт “Цагаан сар”-ын баярын арга хэмжээг зохион байгуулсан нь үүний нэгэн илрэл гэлтэй. Ёдогава дүүргийн соёлын төвд болсон уг арга хэмжээнд “Момижи” ТББ-ын тэргүүн Ш.Ажиката, уртын дууч Ито Майко, Осакагийн Гадаад хэлний Их сургуулийн монгол хэлний ангийн оюутнууд болон Кансайд ажиллаж, амьдарч буй монголчууд зэрэг 60 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо. ЕКГ-ыг төлөөлж 3 н.б.д Н.Эрдэнэбаатар, атташе Ж.Эрдэнэбулган нар сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн оролцов.

Энэ үеэр монгол оюутан, залуус сар шинийн баярыг тэмдэглэх ёс заншил, монгол үндэсний тоглоом наадгай, идээ ундааг япончуудад танилцуулж, хамтдаа тоглож наадан нэг өдрийг өнгөрөөлөө. Түүнчлэн монгол судлаач Нишимурагийн урилгаар Япон Улсад аялан тоглолт хийж яваа Дундговь аймгийн харъяат малчин Доржпалам, Баян-Өлгий аймгийн хүний их эмч Көгэршин нар морин хуур, домборын бэсрэг тоглолтоо толилуулсан нь олны анхаарлыг ихэд татсан юм.

Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 2-р сарын 10, Даваа гариг, 10:57
 

Холбоос