Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Япон андууд золгож явна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 2-р сарын 04, Мягмар гариг, 08:58

 

 

Сар шинийн баяраар монголд элэгтэй гадаадыхан Монгол улсын төлөөлөгчийн газруудаар явж золгон мэндчилдэг тухай Та бүхэн сонсож байв уу. Өнөөдөр тийм нэгэн золголт Осака дахь Монгол улсын Ерөнхий Консулын газар боллоо. Монгол хүн гэж андуурам хоёр япон иргэн алд цэнхэр хадаг барьж, монгол дээл өмссөн хүрч ирэв. Тэд бол Осака хотод монгол хоолны газар ажилуулдаг Фүжихара Норитоши, орчуулагч Кимото Фүмико нар юм. Монгол зан заншлыг хүндэтгэн, уламжлалыг сахин дээдэлж чин сэтгэлээ өргөж яваа нь энэ. Н.Фүжихара нь Монголд жуулчлан явах үед монгол хүний найрсаг зан, уудам тал нутагт дурлан татагдаж, улмаар япончуудад монгол хоолыг таниулан мэдүүлэх хүсэлд автсан тухайгаа хуучилсан юм. Харин Ф.Фүмико нь монголчуудад сайн дураараа 14 жил япон хэл заажээ. Тэрээр Ховдын хязгаарт 6 жил сууж, баруун монгол аялгуугаар хүртэл ярьдаг аж. Жирийн монгол айлд амьдарсан нь энэ хоёр эрхэмийн Монголыг таних, монгол хүнтэй дотносоход хүргэсэн хүчин зүйл болсон гэнэ. Ёс ёмбогор төр төмбөгөр гэх ардын мэргэн үгийг дагаж япон андууд Монгол цагаан сарын ёсолгоо, дэг жаягийг ягштал баримтлан ийн золголтоо хийж явна. Монголоо гэсэн сэтгэл өвөртөлсөн тэдэнд талархаж байна

 

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 2-р сарын 10, Даваа гариг, 10:53
 

Холбоос