Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Осака дахь ЕКГ-ын золголт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 2-р сарын 03, Даваа гариг, 09:03

XVII жарны “Тийн Ялгуусан” хэмээгч модон морь жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн өдөр Монгол Улсаас Японы Осака хотод суугаа ЕКГ-ын хамт олон сар шинийн золголтоо хийлээ.

Сар шинийн анхны золголтыг тохиолдуулан Кансай дахь “Монголын Ардын урлагийн холбоо”-ны тэргүүн морин хуурч М.Лхагвасүрэн болон С.Батсүрэн нар хүрэлцэн ирж, ЕКГ-ын жаврыг үргээн морин хуурын гайхамшигт аялгууг эгшиглүүллээ. Мөн Монгол гэрийг Япон орноор сурталчлан таниулах хэрэгт бүхнээ зориулан явдаг “Момижи” ТББ-ын тэргүүн Ш.Ажиката, монголч эрдэмтэн, угсаатан судлаач Нишимура нар уригдан оролцов.

Судлаач Нишимурагийн урилгаар Япон улс даяар аялан тоглолт хийж яваа морин хуур, домборын хослон тоглогч Дундговь аймгийн харъяат малчин Доржпалам, Баян-Өлгий аймгийн хүний их эмч Көгэршин нар зочилж, ая дуугаа өргөв.

ЕКГ-ын ажилтнууд тэдний гэр бүлийхэн монгол үндэсний дээл хувцасаа өмсөж, өөр өөрсдийн гарын бууз, цагаалга, амтат будаагаа бэлдэж, цагаан ширээндээ зоог болгон барилаа. Гадаад оронд ажиллаж, амьдарч буй монгол иргэд уламжлалт ёс заншлаа дээдлэн, өв соёлоо нандигнан уламжлах хэрэгт хувь нэмрээ оруулах нь монгол хүн бүрийн хичээн гүйцэтгэх үүрэг байхын жишээ болов.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 2-р сарын 03, Даваа гариг, 09:21
 

Холбоос