Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Цэлмэг охин хурдан эдгэрээсэй PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 1-р сарын 29, Лхагва гариг, 07:29

Сүүлийн өдрүүдэд Японы хэвлэлээр Монголоос ирж эмчлүүлж буй бяцхан охин Цэлмэгийн тухай бичигдсээр байна. Содбилэгийн Цэлмэг /1 нас 4 сартай/ нь 2014 оны 1 дүгээр сарын 10-нд ээжийнхээ хамт Японд иржээ. Өнөөдөр Токио хотын Жоши Ика Их сургуулийн эмнэлэгт зүрхний хагалгаанд орж байгаа юм.

Ээж, охин хоёрын төлөө бүгдээрээ залбирч, хагалгаа амжилттай болохыг ерөөе.

Охины хагалгааны зардлыг “Акэми чян” (“Akemi Chan Fund”) гэдэг хүүхдийн зүрхний өвчнийг анагаах зориулалттай сангаас санхүүжүүлж байна.  “Акэми чян сан” нь 1966 онд байгуулагджээ. Санкэй сонин нь нэгэн ядуу айлын зүрхний хүнд өвчтэй Исэжи Акэми охины тухай мэдээллийг өөрийн сониноор дамжуулан олон нийтэд хүргэж, уншигч олны хандивын хүчээр охины амь насыг аварсан нь “Акэми чян сан” байгуулагдах эхлэл нь болсон түүхтэй. Өдгөө “Акэми чян сан” нь хөгжиж буй орнуудын зүрхний өвчтэй хүүхдүүдийг Японд ирж эмчлүүлэхэд санхүү хөрөнгөний дэмжлэг үзүүлдэг бөгөөд Бангладеш, Ветьнам, Камбож зэрэг орны 100 гаруй хүүхдэд амьдрал бэлэглэжээ.

“Акэми чян сан”-гийн хамт олонд талархлаа илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Санкэй сонинд гарсан Цэлмэг охины тухай мэдээллийг http://sankei.jp.msn.com/life/news/140123/bdy14012301100000-n1.htm линкээр үзнэ үү.

“Акэми чян сан” -ийн тухай мэдээллийг http://sankei.jp/business/bu_akemi.html авч болно.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 1-р сарын 29, Лхагва гариг, 07:31
 

Холбоос