Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монголын гоц ухаантан хүүг дэлхий онцолж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 1-р сарын 28, Мягмар гариг, 06:17

Асахи сонин /тус сонин нь 7 сая уншигчтай, өдөрт өглөө орой хоёр удаа хэвлэгддэг/-ны сэтгүүлч Р.Канари-гийн “Цахим сургалтын хувьсгал ба үнэгүй онлайн хичээлийн эрэлт, хэрэгцээ” (ルポMOOC革命 無料オンライン授業の衝撃) гэдэг ном хэвлэгдэн гарчээ. Уг номын 4 дүгээр бүлэг нь Массачусетсийн Технологийн их сургуульд суралцах эрх авсан монгол хүү М.Баттүшигийг тусгайлан сурвалжилсан тэмдэглэлээс бүтжээ. Зохиогч нь “Улаанбаатар хотын Сант дунд сургуулийн сурагч М.Баттүшиг 15 настайдаа Mассачусетсийн “EDX” онлайн хичээлийг үзэж шалгалт өгчээ. Улмаар Mассачусетсийн их сургуульд элсэн орох эрхийг авсан. Технологийн салбарт дэлхийд хамгийн өндөр боловсролыг олгодог Массачусетсийн технологийн их сургуульд шалгалт өгсөн 160 мянган хүүхдээс монгол хүү М.Баттүшиг нэгд жагссан байна. Ингэснээр М.Баттүшиг хүү гоц ухаантан гэж нэрлэгдэх болжээ” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Массачусетсийн технологийн их сургууль нь 1861 онд байгуулагдсан. Тус сургууль нь өнөөг хүртэл 200 мянган сод ухаантныг төрүүлсэн дэлхийн шилдэг 10 сургуулийн нэг юм. Монголын гоц ухаантан хүү хэмээн нэрлэгдэж буй М.Баттүшиг дээрх 200 мянган сод ухаантны нэг болох нь дамжиггүй. М.Баттүшиг хүү Монгол Улсын нэрийн хуудас, бидний ирээдүйн бахархал болно гэдэгт эргэлзэх зүйлгүй бизээ. Ийнхүү Монгол бахархал нэгээр нэмэгдлээ.

Уг номыг Иванами хэвлэлийн газар хэвлэн гаргажээ.

Номын талаарх мэдээллийг доорх линкээр сонирхоно уу

http://www.iwanami.co.jp/cgi-bin/isearch?isbn=ISBN978-4-00-002230-9

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 1-р сарын 28, Мягмар гариг, 06:23
 

Холбоос