Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монголын компани Японд үл хөдлөх хөрөнгө авч чадсангүй PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 1-р сарын 23, Пүрэв гариг, 08:32

Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэг (Chongryon)-ийн байр Токио хотын төвийн Чиёдо дүүрэгт байрладаг. Япон, Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа байхгүйн улмаас уг нийгэмлэг нь Хойд Солонгосын оршин суугчдын асуудлыг хариуцдаг албан бус Элчин сайдын яаманд тооцогддог.

Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэгийг дэмжин ажилладаг банк бус санхүүгийн байгууллага нь 2007 онд дампуурч, тус нийгэмлэгийн эзэмшлийн байр шүүхийн өр барагдуулах албанд хураагдсан байна.  Шүүхийн өр барагдуулах алба 2013 оны 10 дугаар сард уг барилгыг дуудлага худалдаанд оруулж, Монголын "Авар" ХХК 50 сая ам.доллараар худалдан авахаар болсон.

Японы тал Монголын “Авар” ХХК-ийн хөрөнгө нь хууль ёсны эсэхийг нягтлахаар өнгөрсөн 10 дугаар сард Монгол руу мэргэжлийн болон хэвлэлийн баг илгээсэн байдаг /Японд их хэмжээний хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авахад худалдан авагчийн хөрөнгийг нягталдаг журамтай/. Гэтэл “Авар” ХХК нь 2013 оны 9 дүгээр сард байгуулагдсан, татварын албанд бүртгэлгүй байсан нь тодорхой болсон байна. Японы Засгийн газрын зарим албаны хүмүүс ч уг компани нь “цаасан компани” гэсэн байр суурийг илэрхийлж байсан удаатай.

Өчигдөр Токио хотын шүүх Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэгийн байрны асуудлаар хуралдаж, “Авар” ХХК-ийн худалдан авалтыг хүчингүйд тооцжээ. “Авар” ХХК нь бодитоор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эсэх нь батлагдаагүй, шалгалтын явцад ирүүлсэн баримт бичгүүд нь тамга тэмдэг дутуу, хуурамч байх магадлалтай гэсэн үндэслэлээр ийнхүү шийдвэрлэжээ. “Авар” ХХК нь шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй юм байна.

Япон хэлээр гарсан нийтлэлийг доорхи линкээр сонирхоно уу.

http://www.sponichi.co.jp/society/news/2014/01/23/kiji/K20140123007443610.html

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 1-р сарын 23, Пүрэв гариг, 08:37
 

Холбоос