Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Төв аймгийн залуус Тоттори мужид суралцах боломжтой PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 1-р сарын 21, Мягмар гариг, 08:47

Япон Улсын Тоттори муж нь 2013 онд Монгол Улсын Төв аймагтай тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд Төв аймгийн оюутан, залуусыг өөрийн их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан тус муж нь 2014 оны тэтгэлэгт хөтөлбөрийнхөө сонгон шалгаруулалтыг зарлаж, Төв аймгаас гаралтай, цаашид Тоттори болон Төв аймгийн харилцаа, хамтын ажиллагааны гүүр болон ажиллаж чадах залуусыг сонгон шалгаруулан сургахаар болсоныг нутаг нэгтнүүддээ уламжилж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Тоттори муж нь 590 мянган хүн амтай бөгөөд Японы бусад мужуудийг бодвол харьцангуй цөөн хүн амтай мужид тооцогддог хэдий ч лийр, тарвас тариалалтаараа дотооддоо дээгүүрт ордог. Тус муж нь дотоодын аж үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үүднээс Тоттори Их сургууль, Тотторигийн Хүрээлэн буй орчин судлалын Их сургууль, Тоттори коллеж, Ёнагогийн Үндэсний технологийн коллеж зэрэг их, дээд сургуулиудтай нягт хамтран ажиллаж ирсэн. Тоттори муж нь Төв аймагтай хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж байгаагаас гадна жил бүр Төв аймгийн хүүхэд, багачуудыг хүлээн авч айлчлуулдаг уламжлалтай болсон. Тус мужид өнөөдрийн байдлаар манай улсын 20 гаруй иргэн оршин сууж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 1-р сарын 22, Лхагва гариг, 04:54
 

Холбоос