Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Итамигийн цэргийн баазад ажиллав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 10-р сарын 15, Мягмар гариг, 08:35

Ерөнхий консулын газрын ажилтнууд 10 дугаар сарын 13-ны өдөр Хёого муж дахь Итамигийн цэргийн баазад зохион байгуулагдсан Японы Өөрийгөө хамгаалах хүчин (ӨХХ)-ний Чүбү тойргийн цэргийн анги нэгтгэл үүсэн байгуулагдсаны 53 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцов. Уг арга хэмжээг ӨХХ-ний Чүбү тойргийн цэргийн командлал, Осака, Киото болон Хёого мужийн батлан хамгаалах нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан болно. Японы парламентын гишүүд, холбогдох муж, хотын удирдлагууд, ДТГ-ын төлөөлөгчид оролцов.

Ойн баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Чүбү тойргийн ӨХХ-ний анги салбарууд, нисэх хүчин, артиллер, танк, хуягт техник болон сапёр-инженерийн орчин үеийн байлдааны техник хэрэгсэл, зэр зэвсгийг харуулж, улмаар цэргийн албан хаагчид нь байлдааны үзүүлэх сургуулилтыг хийв. ӨХХ-ний Чүбү тойргийн цэргийн анги нэгтгэл нь Хокүрикү, Тоокай, Кинки, Чүгокү болон Шикокү бүс нутгийн нийт 21 хот, мужийн хил хязгаарыг сахин хамгаалах, байгалийн гамшигийн үед ард иргэдийг аврах, сэргээн босгох хамгаалах үүргийг гүйцэтгэдэг аж.

Осака дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газраас Японы цэрэг, батлан хамгаалахын аливаа арга хэмжээнд анх удаа оролцсон нь энэ бөгөөд Монгол Японы хооронд энэ чиглэлийн харилцаа өргөжих хандлагатай байгаа. Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” Олон улсын энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилтанд Японы ӨХХ-ний цэргийн албан хаагчид оролцдог бөгөөд Японы Батлан хамгаалахын сайд Ичикава 2012 онд Монголд айлчилж, яамд хоорондын Харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам эрчимтэй хөгжиж байгааг дашрамд дурдъя.

Осака дах ЕКГ

2013.10.14

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 10-р сарын 15, Мягмар гариг, 08:47
 

Холбоос