Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Ерөнхий консул Д.Батжаргал Кансай бүсийн Киото мужид зочлов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 9-р сарын 13, Пүрэв гариг, 01:46

/Ерөнхий консул Д.Батжаргал Вакаяама мужийн захирагч К.Яамадагийн хамт/
Ерөнхий консул Д.Батжаргал 9 дүгээр сарын 6-ны өдөрКиото мужийн захирагч К.Ямада, Киото хотын дарга Д.Кадокава нартай уулзалт хийв. Уулзалтаар мужийн захирагч өнгөрсөн оны Зүүн хойд Японд тохиолдсон газар хөдлөлт, цунамгийн гамшгийн үеэр Монголын ард түмнийг чин сэтгэлийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Ерөнхий консул Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон Улсад хийсэн төрийн өндөр, дээд хэмжээний айлчлал, Монгол Улсын Их хурлын дарга асан Д.Дэмбэрэлийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалаар Киото хотод зочилсныг дурдаад, энэхүү үйл явдал нь Киото хот болон Монгол Улсын харилцаанд нэгэн шинэ алхам болсныг тэмдэглэв. Мөн Киото хот нь 1200 жилийн түүхтэй эртний хот бөгөөд энэ ч утгаараа 1987 оноос эхлэн “Дэлхийн түүхэн хотуудын бага хурал”-ыг санаачлан өөрийн хотод зохион байгуулж, 13 дахь бага хурлаа энэ оны 4 дүгээр сард Вьетнамын Хуэ хотод зохион байгуулжээ. Тус бага хурлын гишүүн хотод Улаанбаатар хот багтдаг бөгөөд Монголын түүхэн хот Хархорин хотыг оролцуулах боломжийн талаар ярилцав. Цаашид тус мужтай аялал жуулчлал, боловсролын салбарт хамтарч ажиллах, тодорхой чиглэлээр хамтарч ажиллахаар болов.

/Ерөнхий консул Д.Батжаргал Киото хотын дарга Д.Кадокавагийн хамт/

 
Ерөнхий консул Д.Батжаргал Кансай бүсийн Шига мужид зочлов. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 9-р сарын 13, Пүрэв гариг, 01:43

/Ерөнхий консул Д.Батжаргал Шига мужийн захирагч Ю.Кадагийн хамт/

Ерөнхий консул Д.Батжаргал 9 дүгээр сарын 6-ны өдөр Шига мужийн захирагч Ю.Када-тай уулзалт хийв. Ю.Када нь Японд цөөхөн байдаг эмэгтэй мужийн захирагч нарын нэг нь юм.Уулзалтаар хоёр орны найрамдалт харилцаа хамтын ажиллагаанд Бива-Хөвсгөлийн найрамдлын нийгэмлэг ихээхэн хувь нэмэр оруулсан талаар мужийн захирагч онцлон тэмдэглэв. Монголын Хөвсгөл аймагт энэ шугамаар сургууль цэцэрлэгт хандив тусламж үзүүлж ирсэн талаараа дурдав.Тус мужид байрладаг Бива нуур нь Кансай бүсийн ихэнх муж, хотуудыг оруулан бүс нутгийн 70 гаруй хувийг ундны усаар хангадаг цэнгэг нуур юм. Энэ нуураар дамжин тогтоосон хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх боломж байгааг хоёр тал тэмдэглээд цаашид хамтарч ажиллах боломжийг судлахаар тогтов.

 
/Ерөнхий консул Д.Батжаргал Цу хотын дарга Я.Маебагийн хамт/ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 9-р сарын 13, Пүрэв гариг, 01:41

/Ерөнхий консул Д.Батжаргал Цу хотын дарга Я.Маебагийн хамт/

 
Ерөнхий консул Д.Батжаргал Кансай бүсийн Нара мужид зочлов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 9-р сарын 13, Пүрэв гариг, 01:36

 

/Ерөнхий консул Д.Батжаргал Нара мужийн захирагч Ш.Арайн хамт/
Ерөнхий консул Д.Батжаргал9 дүгээр сарын 4-ний өдрийн үдээс өмнө Нара мужийн захирагч Ш.Арай-тай уулзав. Уулзалтаар Нара мужтай аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Ойрын хугацаанд тус мужид Монголын аялал, жуулчлалын семинарыг зохион байгуулах асуудлыг хөндөж тавив.Мужийн захирагч Ш.Арай нь Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн байсан бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-т Японы тээвэр, аялал жуулчлалын төлөөлөгчөөр ажиллаж байсан арвин туршлагатай хүн юм. Тэрээр эртний түүх, түүний дотроос “Торгоны зам”-ыг ихээхэн сонирхдогоо хэлэн, энэ сэдвээр аялал жуулчлалын сурталчилгаат ажлыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ чиглэлээр Монголыг оролцуулан арга хэмжээ зохион явуулах, нөгөө талаар Монголын аялал жуулчлалын талаар сурталчилгаа хийхэд баяртай байх болно гэв.

Ерөнхий консул Д.Батжаргал Кансай бүсийн Миэ мужид зочлов.

/Ерөнхий консул Д.Батжаргал Мие мужийн захирагч Э.Сузукигийн хамт/
Ерөнхий консул Д.Батжаргал 9 дүгээр сарын 5-ны өдөр Миэ мужийн захирагч Э.Сузуки,Миэ мужийн Цу хотын дарга Я.Маеба-тай уулзалт хийв. Мужийн захирагч Э.Сузуки нь Японы 47 мужийн захирагч нар дотроо хамгийн залуу нь буюу 37 настай хүн юм.Уулзалтаар хоёр орны харилцааны цаашдын боломжийн талаар түлхүү хөндөж ярилцав. Миэ муж нь өнөөг хүртэл гадаадын нийт 2000 дадлагажигчхүлээн авсны дотор Монголоос өнөөг хүртэл 25 хүн дадлага хийсэн байна. Тус мужийн Ёкаичи хот нь химийн үйлдвэр төвлөрсөн хот бөгөөд олон жилийн өмнө химийн үйлдвэрийн бохирдлоос хотын оршин суугчид хордож ихээхэн хохирол амссан гашуун туршлагатайг тэрээр дурдаж мужийн зүгээс энэ асуудалд ихээхэн анхаарч байгаль экологийн цэвэр байдлыг алдагдуулахгүйгээр үйлдвэрлэлийгхослон хөгжүүлэхэд анхаарал тавьж ирсэн талаараа ярив. Тус мужид газрын ховор элементийн томоохон судалгааны лаборатори байдаг бөгөөд Монголтой газрын ховор элементийн судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

 
Ерөнхий консул Д.Батжаргал Кансай бүсийн Вакаяама мужид зочлов. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 9-р сарын 12, Лхагва гариг, 10:22

 

/Ерөнхий консул Д.Батжаргал Вакаяама мужийн захирагч Ё.Нисакагийн хамт/
Осака дахь Ерөнхий консул Д.Батжаргал 9 дүгээр сарын 3-наас эхлэн Кансай бүсийн мужийн захирагч нар болоод хотын дарга нартай хийх уулзалтаа эхэллээ. Тэрээр энэ өдөр Вакаяама мужийн захирагч Н.Ёшинобу, Вакаяама хотын дарга К.Оохаши нартай уулзат хийв. Уулзалтын үеэр энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгааг дурдаад, сүүлийн 20 гаруй жилийн хугацаандхоёр орны харилцаа бүхий л салбар чиглэлд хөгжин дэвшиж, харилцааны төвшин шат ахин “Стратегийн түншлэл”-д шилжсэн, үүнтэй уялдуулан эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх үүднээс “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байгаа тухай танилцуулав. Тус хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарч, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж худалдаа эргэл нэмэгдэх, Японы жижиг дунд үйлдвэр Монголын зах зээлд орох эхлэл тавигдах зэрэг худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ гэж мэдэгдэв. Вакаяама мужийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг Монголын зах зээлд хөрөнгө оруулалт хийх,бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжбайгааг дурдлаа. Мужын захирагч, хотын дарга нар дээрх саналыг нааштайгаар хүлээн авч хамтран ажиллах боломжийг судлахаар тохиров.

 

/Ерөнхий консул Д.Батжаргал Вакаяама хотын дарга К.Оохашигийн хамт/

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 9-р сарын 12, Лхагва гариг, 10:32
 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 18 19 20 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 19

Холбоос