Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Ерөнхий консул Д.Батжаргал Эхимэ мужид ажлын айлчлал хийв. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 11-р сарын 07, Лхагва гариг, 02:11

 

/Ерөнхий консул Д.Батжаргал Эхимэ мужийн Засаг даргын орлогч Ж.Хасегавагийн хамт/

/Ерөнхий консул Д.Батжаргал Эхимэ мужийн Мацуяама хотын дарга К.Ноши-гийн хамт/

Ерөнхий консул Д.Батжаргал 10 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш Эхимэ мужийн Засаг даргын орлогч Ж.Хасегава, Мацуяама хотын дарга К.Ноши нартай тус тус уулзав. Уулзалтаар ЕКГ-ын үйл ажиллагааны цаашдын зорилгоо танилцуулж, 10 дугаар сарын дундуур Шикоку бүсийн Кочи болоод Токушима мужид хийсэн ажлын айлчлалын талаар ярив. Засаг даргын орлогч Ж.Хасегавагийн зүгээс Засаг дарга Т.Накамурагийн цаг зав таараагүйн улмаас хүлээн авч уулзаж чадаагүйд хүлцэл өчин, Мацуяама их сургуульд лекц уншиж өгсөнд талархал илэрхийлэв. Мөн Эхимэ муж нь ЖДҮ хөгжсөн “хойд хэсэг”, засаг захиргаа, аялал жуулчлал төвлөрсөн “төв хэсэг”, хөдөө аж ахуй хөгжсөн “өмнөд хэсэг” гэсэн 3 хэсгээс бүрддэг тухай танилцуулж, харьцангуй цөөн хүн амтай ч Японд мандарин, лийр тариалалтаараа нэгдүгээрт ордог тус мужтай харилцах харилцааг бодит ажил болгох тал дээр хамтран ажиллах болно хэмээн мэдэгдэв. Сумогийн намрын жюүнгёо буюу тойргийн барилдаан тус мужид болж, Монголын их аваргууд тус мужид хүрэлцэн ирсэн явдалд Эхимэ мужийн ард түмэн ихэд халуун дотноор хүлээн авсныг дурдаад энэхүү сайхан харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах тал дээр тал талдаа анхааран ажиллахаар тохиров. Ерөнхий консулын зүгээс тус мужийн Эхимэ их сургууль, Мацуяама их сургуульд Монголын оюутнуудыг тэтгэлэгтэй сургалтад хамруулах, хөдөө аж ахуйн салбарт техник технологийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах саналыг тавьсныг мужийн захиргаа нааштайгаар хүлээн авч судалж үзэхээр болов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 07, Лхагва гариг, 03:09
 
Ерөнхий консул Д.Батжаргал Эхимэ мужийн Мацуяама их сургуульд лекц уншив. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 11-р сарын 07, Лхагва гариг, 02:10

Ерөнхий консул Д.Батжаргал Эхимэ мужийн Мацуяама их сургуулийн урилгаар тус сургуулийн Эдийн засгийн факультетын оюутнуудад “Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр лекц уншив. Лекцэнд тус факультетийн 30 гаруй оюутан оролцож, Монголын талаар өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авав.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 07, Лхагва гариг, 02:53
 
Ерөнхий консул Д.Батжаргал Оита мужийн ЖДҮ-ийн төлөөлөгчидтэй уулзав. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 11-р сарын 07, Лхагва гариг, 01:47

Ерөнхий консул Д.Батжаргал 10 дугаар  сарын 29-ний өдрийн үдээс хойш Оита мужийн ЖДҮ-ийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, тус зөвлөлийн 40 гаруй гишүүн компанийн төлөөлөгчдөд “Монголын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж сонирхсон асуултад хариулав. Мөн Японы Эдийн засаг, үйлдвэрийн яамны Кюүшюү бүс дэх бүс нутгийн эдийн засгийн хэлтсийн дарга М.Ямада баяр хүргэн үг хэлж, Монголын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж “Баруун замын тендер”-т оролцож буй “Дайфуку Монгол” ХХК-ийн захирал К.Фукуда өөрийн компани болон оролцох төслийнхөө талаар танилцуулга хийв.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 07, Лхагва гариг, 03:31
 
Ерөнхий консул Д.Батжаргал Оита мужид ажлын айлчлал хийв. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 11-р сарын 07, Лхагва гариг, 01:42

/Ерөнхий консул Д.Батжаргал Оита мужийн Засаг дарга Х.Кацусадагийн хамт/

10 дугаар сарын 29-ний өдөр Ерөнхий консул Д.Батжаргал Оита мужийн Засаг дарга Хиросе Кацусада-тай уулзав. Уулзалтаар Осака хотноо байгуулагдсан Ерөнхий консулын газрын үйл ажиллагааны зорилт зорилгыг тайлбарлан 1986 оноос хойш харилцаатай байгаа Монгол Улс-Оита мужийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн орон нутаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн агуулгаар улам баяжуулах, Оита мужийн жижиг, дунд үйлдвэрлэлийн туршлагыг Монголд нэвтрүүлэх, өнөөг хүртэл нийтдээ 400 гаруй Монголын оюутан залуусыг бэлтгэж ирсэн Ази номхон далайн Рицумейкан их сургуульд суралцах оюутны тоог нэмэгдүүлэх асуудлаар засаг даргатай санал солилцов.

Мөн тус өдрийн үдээс хойш Ерөнхий консул Д.Батжаргал Оита хотын дарга Кугимия Бан-тай уулзав. Хотын даргын зүгээс Осака хотод ЕКГ нээгдсэн явдалд баяр хүргээд, Оита мужийн найрамдлын нийгэмлэг, ЖДҮ-ийн холбоог дэмжин ажилладагт талархал илэрхийлэв. Мөн ирэх онд хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж, 2013 оны 4 дүгээр сард “эгч дүүс хот”-ын харилцаатай Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдыг Оита хотод урьж авчран танилцах аялал хийлгэхээр төлөвлөж буй талаар ярив. Ерөнхий консулын зүгээс хариу талархал илэрхийлээд Оита хотын даргыг тааламжтай цагтаа Монголд айлчлан Баянхонгор аймагт зочлох, Монгол Улстай хамтарч ажиллах боломжийг хоёр талдаа судлан хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа танилцуулж хотын даргын зүгээс санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 07, Лхагва гариг, 03:30
 
Ерөнхий консул Д.Батжаргал Оита мужийн “Азийн 7 хоног” арга хэмжээнд оролцов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 11-р сарын 07, Лхагва гариг, 01:38

Ерөнхий консул Д.Батжаргал 10 дугаар сарын 28-ны ням гаригт Оита мужаас жил бүр зохион явуулдаг “Азийн 7 хоног” арга хэмжээний “Монголын өдөрлөг”-т оролцов. Тус арга хэмжээний хүрээнд морин хуур, хөөмийн урлагийн тоглолт болж, ЕКГ-аас Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулах булан гаргав. Мөн Монгол орны тухай баримтат кино үзүүлж, ЖАЙКА байгууллагын сайн дурын хөтөлбөрөөр ажилласан хүн Монгол орны тухай яриа хийв. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд Осака дахь ЕКГ дэмжиж оролцсон энэхүү арга хэмжээг нээж Ерөнхий консул Д.Батжаргал үг хэлж баяр хүргэв. Тус арга хэмжээнд Оита хотын 200 гаруй хүн оролцож морин хуурын гайхамшигт аялгууг өөрийн биеэр мэдэрч Монгол орны талаархи өөрийн мэдлэгээ нэмэгдүүлсэн арга хэмжээ болов.

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 07, Лхагва гариг, 03:26
 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 18 19 20 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 17

Холбоос