Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Ерөнхий консул Ч.Куланда Осака хотын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимийн дарга Т.Сато-тай уулзав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 4-р сарын 17, Лхагва гариг, 02:03

 

Осака хотын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын дарга Т.Сато 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхий консул Ч.Куланда-г үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ноён Т.Сатогийн зүгээс Ерөнхий консулыг томилогдон ирсэн явдалд туйлын их баяртай байгаагаа илэрхийлээд Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа бэхжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байдаг, ялангуяа сумо бөхөөр барилдаж буй Монгол бөхчүүд үүнд асар их үүрэг гүйцэтгэж байгааг дурдав. Ерөнхий консулын зүгээс цаашид Кансайн бүс нутгийн хүрээнд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, энэ бүс нутгийн техник, технологийг Монголд нэвтрүүлэхэд гол анхаарлаа хандуулах болохоо илэрхийллээ.

Хоёр тал Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) байгуулагдсанаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа гүнзгийрэн хөгжих, Монголд Японы хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлэх боломж нээгдэх тул энэхүү чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 4-р сарын 17, Лхагва гариг, 02:09
 
Шуурхай утас ажиллаж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 4-р сарын 10, Лхагва гариг, 08:34

Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ууд, гадаад, дотоодын байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хариу өгөх, ГХЯ-ны системийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай арга хэмжээг авч байх зорилгоор ГХЯ 24 цагийн ажиллагаатай 6226-2222 дугаарын шуурхай утсыг 2012 оны 11 дүгээр сараас ажиллуулж байгаа билээ. Иймд Танд асууж лавлах зүйл байгаа бол уг шуурхай утсаар холбогдож байхыг хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 4-р сарын 10, Лхагва гариг, 08:41
 
Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнг сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал, Харумафужи Д.Бямбадорж нар ирж үзэж сонирхов. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 3-р сарын 05, Мягмар гариг, 06:55

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн тэмдэглэлт ой, Япон-Монголын хамтарсан судалгааны 20 жилийн ойг тохиолдуулан Японы Осака хотын Байгалийн түүхийн музей, Ёмиури сонины газар, Монголын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн эртний амьтан судлалын төвөөс хамтран 2012 оны 11 дүгээр сарын 23-наас эхлэн зохион байгуулж буй "Монголын үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл" сэдэвт үзэсгэлэнд 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 3 дугаар сарын Осака башё-гийн барилдаанд оролцохоор хүрэлцэн ирээд буй Сумогийн хоёр их аварга Хакухо М.Даваажаргал, Харумафужи Д.Бямбадорж нар хүрэлцэн очиж, Монголын орны түүхэн олдворыг үзэж сонирхон эх орноо сурталчиллаа. Тус арга хэмжээнд Ерөнхий консул Д.Батжаргал урилгаар хүрэлцэн очиж оролцов. Сумо бөхийн хоёр их аварга маань тус үзэсгэлэнг үзэхээр ирсэн зочдод гарын бэлгээ гардуулж, сумо бөхийн барилдаан үзэх билетийн хонжворт сугалаа явуулав.

 
Ерөнхий консул Д.Батжаргал Чюүгоку бүсийн Хирошима мужид ажлын айлчлал хийв. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 3-р сарын 05, Мягмар гариг, 05:54

/Ерөнхий консул Д.Батжаргал Хирошима мужийн захирагч Х.Юзаки-гийн хамт/

Монгол Улсаас Осака хотод суух Ерөнхий консул Д.Батжаргал Хирошима мужийн захирагч Х.Юзаки болон Хирошима хотын дарга К.Мацуй-тай 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр албан ёсны уулзалт хийв. Мужийн захирагчийн зүгээс Ерөнхий консулыг тус мужид хүрэлцэн ирсэн явдалд гүнээ талархаж буйгаа илэрхийлээд, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжиж байгаад сэтгэл их өндөр байдаг, үүнд сумо бөхөөр барилдаж буй Монгол бөхчүүдийн хичээл, зүтгэл асар их үүрэг гүйцэтгэж байгааг дурдаад тус мужид одоогийн байдлаар Монголын 45 иргэн оршин суугаа талаар танилцуулав.

Ерөнхий консулын зүгээс сүүлийн жилүүдэд баруун япон бүс нутагт оршин суух Монгол иргэдийн тоо өсч байгаатай холбогдуулан тэдгээрт консулын үйлчилгээ үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, түүнчлэн тус бүс нутагтай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх шаардлага улам бүр тулгарч байгааг дурдан улмаар тус муж нь үйлдвэрлэл хөгжсөн бүс нутаг тул олон төрөл, салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг илэрхийлэв. Ялангуяа манай улсад өнөөдөр байгаль орчны бохирдол, хог хаягдал дахин боловсруулах асуудал хурцаар тавигдаж байгаа тул үйлдвэрлэл, техник, технологи өндөр хөгжсөн Хирошимагаас суралцах зүйл их бий гэдгийг мэдэгдэв. Үүний дараа Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар товч мэдээлэл хийв. Үүнтэй холбогдуулан мужийн захирагч Х.Юзаки нь Хирошима хотыг Япон Улсын хэмжээнд “жишиг эко хот” болгох зорилтыг тавин ажиллаж байгаа, үүний хүрээнд саяхан гэхэд байгаль орчинд ээлтэй “Ромэн дэншя” гэх шинэ трамвайг хотын тээвэрт нэвтрүүлсэн талаар танилцуулав.

Мужийн захирагчийн зүгээс ерөнхий консулын тавьсан саналуудыг нааштайгаар хүлээн авч, тус мужийн хувьд үйлдвэрийн зориулалтаар ашигласан усыг дахин ашиглах, хог хаягдал дахин боловсруулах асуудалд ихээхэн туршлага хуримтлуулсан тул хамтран ажиллах боломжтойг мэдэгдсэн болно.

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 05, Мягмар гариг, 07:07
 
Ерөнхий консул Д.Батжаргал Чюүгоку бүсийн Ямагучи мужид ажлын айлчлал хийв. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 2-р сарын 25, Даваа гариг, 06:24

/Ерөнхий консул Д.Батжаргал Ямагучи мужийн захирагч Ш.Ямамото-гийн хамт/

Монгол Улсаас Осака хотод суух Ерөнхий консул Д.Батжаргал Ямагучи мужийн захирагч Ш.Ямамото болон Ямагучи хотын дарга С.Ватанабэ нартай 2013 оны 2 дугаар сарын 19-ны өдөр албан ёсны уулзалт хийв. Уулзалтын эхэнд Ерөнхий консул Д.Батжаргал Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд 2012 онд Осака хотод Монгол Улсын ЕКГ-ыг шинээр байгуулж, эдүгээ нэг жилийн нүүр үзэх гэж байгааг, түүнчлэн тус ЕКГ-ын үндсэн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулав. Мужийн захирагчийн зүгээс Ерөнхий консулыг тус мужид хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлэн Ямагучи мужийн талаар товч мэдээлэл өгөв. Тухайлбал, Ямагучи мужид одоогийн байдлаар Монголын 8 иргэн амьдарч байгаа бөгөөд жил бүр зохион байгууллагддаг япон хэлний илтгэлийн уралдаанд сүүлийн хоёр жил дараалан Монгол оюутан түрүүлээд буйг дуулгав. Мөн тус муж нь аж үйлдвэрийн цогцолбор, шинжлэх ухаан, техник технологийн судалгаа шинжилгээний төвүүд ихтэй. Үүнээс Ямагучи мужийн Мэдээлэл технологийн төв нь Японы томоохон судалгааны төвд тооцогддог бөгөөд жилийн төсөв нь 430 сая иенд хүрдэг байна. Энэхүү судалгааны төвд гадаад, дотоодын эрдэмтэн, судлаач нарыг урин ажиллуулж шинэ бүтээгдэхүүн, техник технологийг шийдлийг бүр эхнээс нь хийдгээрээ онцлогтой ажээ. Үүнээс гадна тус муж нь Ерөнхий сайд Ш.Абэ-гийн төрсөн нутаг бөгөөд Ш.Абэгээс гадна Японы 8 ерөнхий сайд энэ мужаас төрөн гарсан байна.

Үүний дараа Ерөнхий консул Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийж байгалийн баялагт тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэхэд гадаад улс орны байгаль орчинд ээлтэй, шинэ техник технологиос суралцах, тэдгээрийг нэвтрүүлэх шаардлага тулгарч байгааг дурдан улмаар тус муж нь шинжлэх ухаан, техник технологи их хөгжсөн мужид тооцогддог тул энэ чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг илэрхийлэв. Мужийн захирагч болон хотын даргын зүгээс манай саналыг нааштайгаар хүлээн авч, цаашид муж, хот болоод хувийн хэвшил хоорондын түвшинд худалдаа, эдийн засгийн харилцааг бий болгоход анхаарч ажиллахын зэрэгцээ Ямагучи муж нь их, дээд сургууль ихтэй тул Монголын оюутан залуусыг сургаж боловсруулах, хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээний чиглэлд хамтран ажиллах боломжтойг мэдэгдэв. Энэхүү хамтын ажиллагааг хүний нөөцийн хамтын ажиллагаанаас эхлүүлэх тал дээр талууд анхаарч ажиллах нь зүйтэйг онцлон тэмдэглэв.

 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 18 19 20 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 15

Холбоос