Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Ерөнхий консул Ч.Куланда Тоёока хот дахь Монгол Үндэсний музейд ажиллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 5-р сарын 22, Лхагва гариг, 07:01

Ерөнхий консул Ч.Куланда 5 дугаар сарын 17-ны өдөр Хоёго мужийн Тоёока хот дахь “Монгол Үндэсний музей”-д очиж ажил байдалтай танилцаж, музейн үзвэрийг үзэж сонирхлоо. Музейн дарга М.Уэда Ерөнхий консул болон атташе Н.Эдэнэбаатар нарт музейн өнөөгийн байдал, хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уг музей нь 1996 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл Монгол Улсын тухай, монгол аж ахуй, зан заншил, нүүдлийн соёл иргэншлийг япончуудад сурталчлан таниулах ажлыг тасралтгүй хийж ирсэн бөгөөд Баянхонгор аймгийн Богд сумтай шууд харилцаатай ажилладаг, жилд 12 мянган хүн үзэж сонирхдог байна.

Цаашид үзмэрийг судлах, шинжилгээний ажлыг өргөжүүлж, монголын мэргэжилтнүүдийг урьж авч ирэх, монгол хүүхдүүдийг тус хотоор аялуулах төлөвлөгөөтэй байгаагаа Тоёока хотын удирдлага дуулгалаа. Музейг үзэх монголчуудын тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Кансай бүст амьдарч байгаа монголчуудад дамжуулж өгөхийг хүссэн юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 22, Лхагва гариг, 07:21
 
“Канкү Табихакү 2013” аялал жуулчлалын үзэсгэлэн зохиогдлоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 5-р сарын 21, Мягмар гариг, 08:08

Японы аялал жуулчлалын холбоо (JATA), Кансайн олон улсын нисэх онгоцны буудалтай хамтран “Канкү Табихакү 2013” (“Кансайн нисэх онгоцны буудлын аялал жуулчлалын үзэсгэлэн-2013”) аялал жуулчлалын үзэсгэлэнг 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд тус онгоцны буудалд зохион байгуулав. “Канкү Табихакү” буюу нь 2005 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн ба Кансайн бүсийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн хамгийн том үзэсгэлэн яармаг юм.

Монголыг төлөөлөн “Үндэсний аялал жуулчлалын байгууллага” ТББ нь “ETI Travel”, “New Clover Travel Service” болон “Chinggis Toonot” зэрэг түнш байгууллагууд 2 дахь жилдээ тус үзэсгэлэнд оролцлоо. Эдгээр байгууллагууд Монголыг сурталчлан семинар зохион байгуулж, Японы жуулчдад зориулсан шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийв.

Энэ жилийн Канкү Табихакү-д гадаадын 87, Японы 33 аялал жуулчлалын байгууллага оролцсон байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 21, Мягмар гариг, 08:13
 
Осака хотод Тайландын фестиваль боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 5-р сарын 21, Мягмар гариг, 07:57

Ерөнхий консулын газрын ажилтнууд энэ сарын 18-19-ны өдрүүдэд Тай фестивальд оролцов. Тайландын Элчин сайдын яам, Үндэсний аялал жуулчлалын холбооноос Осака хотноо 11 дэх жилдээ зохиогдож буй уг арга хэмжээ Тайланд, Японы худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Тайландын соёл, урлаг, ахуйн онцлог, амьдралын хэв маягийг сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.

Японы аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр Японы жуулчид хамгийн ихээр зорчдог орнуудын жагсаалтыг Солонгос, Хятад, Тайван тэргүүлдэг байна. Аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн Тайланд энэ жагсаалтын 6-д бичигддэг бөгөөд 2012 онд 1,3 сая гаруй Японы жуулчид Тайландаар аялжээ.

Япон Улс Тайландын Вант Улстай 1886 онд дипломат харилцаа тогтоосон. 2007 онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд нөлөөлсөн байна. Хоёр улсын Засгийн газрын зүгээс оюутан солилцоо, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн бөгөөд 10 гаруй жилийн хугацаанд Тай фестиваль нь Кансайн бүсэд өргөн тэмдэглэдэг соёлын арга хэмжээнүүдийн нэг болон өргөжижээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 21, Мягмар гариг, 08:08
 
Кансай бүсийг хариуцсан Элчин сайд С.Кожима Ерөнхий консул Ч.Куланда-г хүлээн авч уулзав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 4-р сарын 17, Лхагва гариг, 01:53

 

Осака дахь Ерөнхий консул Ч.Куланда Кансай бүсийг хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд С.Кожима, Осака дахь Гадаад хэргийн яамны салбарын дарга Н.Асано нартай 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр уулзалт хийв. Кансай бүсийг хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд С.Кожима шинээр томилогдон ирсэн Ерөнхий консулыг үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэн Кансайн бүс нутгийн талаар товч мэдээлэл хийж, улмаар тус бүс нутагт Монгол Улсын ЕКГ байгуулагдсан явдал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн үүрэг гүйцэтгэх болно гэдгийг дурдав. Ерөнхий консул Ч.Куланда-гийн зүгээс Кансай болон Баруун Японы бүс нутгийн хүрээнд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ бүс нутгийн техник, технологийг Монголд нэвтрүүлэх, ард иргэдийн харилцааг гүнзгийрүүлэх, иргэдийн солилцоо, соёлын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэхэд хичээн ажиллана гэдгээ илэрхийлэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 21, Мягмар гариг, 08:07
 
Ерөнхий консул Ч.Куланда Осака мужийн захирагч И.Мацуй-тай уулзав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 4-р сарын 17, Лхагва гариг, 02:10

Осака мужийн захирагч Мацуй Ичиро Монгол улсаас Осака хотод суух Ерөнхий Консулаар томилогдоод байгаа Ч. Куланда-г хүлээн авч уулзав. Мужийн захирагч И.Мацуй-гаас “Японы сумод барилдаж буй монголчууд хүчтэй байна. Ялангуяа Осака башёд монголчууд түрүүлэх нь гайхалтай хэрэг. Би Япон Монголын харилцаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаа. Өнгөрсөн онд танай Ерөнхий сайд Осакад айлчилж, Монгол улсын Ерөнхий Консулын Газрыг нээсэн нь Осака Монголын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа явдал гэж үзэж байна. Осака Монголын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулах болно. Цаашдын хамтын ажиллагаанд хамтдаа зүтгэе. Та ч гэсэн Осака Монголыг холбох гүүр болоорой” гэж ерөөлийг үг өргөв.

Тэрээр Ерөнхий Консул Ч.Куландагаас Монголын улс төр нийгмийн байдал, хот хөдөөгийн амьдралын хэв маяг, нүүдэлчин малчдын тухай асууж сонирхов. Монголын нислэгийн компани Осака хотод байнгын нислэг хийх нь иргэд хоорондын харилцаа болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болох тул энэ талаар хоёр тал хүчин чармайлт гаргах нь чухал гэж Мужийн захирагч онцолсон байна. Уулзалтанд Осака мужийн Соёлоор харилцах хамтын ажиллагааны газрын удирдлага, Тусгай бүсийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг дэмжих хэлтсийн дарга нар болон холбогдох албаны хүмүүс байлцав.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 4-р сарын 17, Лхагва гариг, 02:14
 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 18 19 20 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 14

Холбоос