Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Ерөнхий Консул Ч.Куланда Шизүока мужид ажлын айлчлал хийв PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 8-р сарын 27, Мягмар гариг, 07:23

Ерөнхий Консул Ч.Куланда Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйтагийн урилгаар тус мужид ажлын айлчлал хийв. Мужийн захирагч, мужийн хурлын гишүүд, тус бүс нутгийн нөлөө бүхий санхүү бизнесийн төлөөлөгчид, сургуулийн сурагчид зэрэг нийгмийн бүх давхаргын төлөөллүүд жил бүрийн обон амралтаар Монголыг зорьдог уламжлал тогтоод байгаа. Энэ жил Хүннү эйр компани тусгай нислэгээр тэд Монгол руу хөлгийн жолоо залсан юм. Ерөнхий Консул Ч.Куланда тэднийг Монгол руу мордохоос өмнө уулзаж, бизнес санхүүгийн төлөөлөгчдөд Монголын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Мөн сургуулийн сурагчдад Монголоор тав тухтай аялж ирэхийг ерөөн мэндчилэв. Мужийн захирагч Кавакацү Хэйта Ерөнхий Консул Ч.Куландатай тусгайлан уулзаж, тус муж Монголын нүүрсийг худалдан авах бэлтгэл ажил хангагдсан талаар дэлгэрэнгүй тайлбар хийв. Мужийн захирагч Монголд айлчлах үеэр холбогдох албаны хүмүүстэй уулзаж, Монголын нүүрсийг Японы өндөр технологиор солих хамтын ажиллагааны хэлэлцээрүүд хийх аж. Мөн тус муж нь ирэх оны эхээр Осака хотноо “Монголын өдөр” арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Энэ арга хэмжээнд Осака дахь Ерөнхий Консулын Газартай хамтран ажиллах төлөвийг хэлэлцсэн юм.


Ерөнхий Консул Изү хотын захиргаанд зочилж, хотын дарга хатагтай Оно Тошикотой уулзаж, хүүхэд залуусын солилцоо, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцож ойрын үед эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх талаар хүчин чармайлт гаргахаар тохиров. Мөн Мужийн хурлын гишүүн Ито Икүкогийн санаачлагаар Шимада бага сургуулийн багш сурагчидтай уулзалт хийлээ. Уулзалтанд Шимада Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ерөнхийлөгч Отахара Коүшин нар оролцож, монгол сурагчдын илгээсэн захидал, зурсан зургаар бүтээсэн бэсрэг үзэсгэлэнг сонирхов. Шимада Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг нь Монголоос хүүхдүүд урих, хоёр талын хүүхдүүд харилцан захидал солилцох, япон хэл сурч буй монгол оюутнууд Японд дадлага хийлгэхэд дэмжлэг үзүүлдэг байна. Шизүока муж нь Монголтой харилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө, хүчин чармайлт гаргаж буй бүс нутаг юм. Мужийн захирагч Кавакацү Хэйта нь 6 сард болсон орон нутгийн сонгуулиар мужийн захирагчийн албанд хоёр дахь удаагаа сонгогдсон Монголд элэгтэй удирдагч. Шизүока мужид япончуудын бахархал, Япон орны бэлэг тэмдэг болох Фүжи уул оршдог бөгөөд үзэсгэлэнт Фүжи уулыг түшиглэсэн аялал жуулчлал хөгжсөн нутаг юм. Мөн энэ муж нь ногоон цайны тариалангаар алдартай, Японы ногоон цайны 40 хувийг тариалдаг байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 8-р сарын 27, Мягмар гариг, 07:39
 
Төрийн үйлчилгээний цахим машин ажиллаж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 7-р сарын 26, Баасан гариг, 07:31

Шинэчлэлийн Засгийн газраас иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэх ажлын хүрээнд 17 ширхэг “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ Машин”-ыг Улаанбаатар хотод суурилуулаад байна.

Уг автомат машинаар дамжуулан 10 төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа ба машинаас гаргасан лавлагаа, тодорхойлолтыг албан ёсны баримт бичигт тооцох юм.

Машины байршил, үйлчилгээний төрөл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 7-р сарын 26, Баасан гариг, 07:41
 
“Шиба Рёотаро ба Монгол” үзэсгэлэн нээгдэхээр болжээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 7-р сарын 26, Баасан гариг, 08:38

Японы их соён гэгээрүүлэгч, зохиолч Шиба Рёотарогийн дурсгалын музей 7 дугаар сарын 30-наас 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл “Шиба Рёотаро ба Монгол” гэсэн үзэсгэлэнг нээхээр болжээ. Их зохиолч Шиба Рёотаро нь Монголын тал нутаг, үзэсгэлэнт байгальд татагдан дурлаж, улмаар “Тал нутгийн тэмдэглэл” өгүүллээ бичсэн байдаг. Тэрээр Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн ахуй, соёлыг судлан сонирхож, японы ард түмэнд Монголын тухай таниулан танилцуулсаар ирсэн Монголын дууч байсан. Их зохиолчийн Монголоо гэсэн сэтгэл зүтгэлээ илэрхийлсэн бүтээл, хийж үлдээсэн өвийг 7 дугаар сарын 30-ны өдрөөс хаалгаа нээх дээрх үзэсгэлэнгээс үзэж болох юм. Японд буй элэг нэгтнүүд, монгол судлаачид, Монголыг сонирхогч хүн бүрийг уг үзэсгэлэнг үзэж сонирхохыг санал болгож байна. Бичгийн их хүн Шиба Рёотаро Монголыг хэрхэн төсөөлж, монгол түмнийг хэрхэн харж, бас хэрхэн дүрсэлж, Монголын төлөө цохилох түүний зүрхний хэмнэлийг чагнах ховор боломж олдох болно гэдэгт найдаж байна.

Зарыг ЭНД ДАРЖ үзнэ үү


Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 7-р сарын 29, Даваа гариг, 02:59
 
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт орлоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 7-р сарын 16, Мягмар гариг, 00:55

/For English version please click here/

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн батлаад байна.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь анх 2012 онд батлагдсан бөгөөд энэ хууль нь стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалтыг зохицуулах, тэдгээрт зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахаас гадна эдийн засгийн өгөөж, үндэсний үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын бодлого зэргийг Үндэсний аюулгүй байдалтай нийцүүлэн уялдуулан зохицуулахад оршиж байна.

Хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан, хэвийн үйл ажиллагааг хангах, үндэсний орлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад стратегийн ач холбогдолтой салбарт “эрдэс баялаг”, “банк, санхүү”, “хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо” гэсэн 3 салбарыг тус хуульд тодорхойлсон.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалатыг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт “4.7.Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгнөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд зарим нэг хүндрэл үүсч байв. Тухайлбал, уул уурхай, банк зэрэг өсч хөгжиж буй салбарт 100 тэрбум төгрөг нь тэр бүр босго болж чадахгүй байна. Мөн жижиг, дунд хэмжээний хөрөнгө оруулалт /уул уурхайн салбарт өрөмдлөг болон тээвэрлэлт хийх зэрэг/ бизнес хэлцэл бүрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх асуудал үүсээд байсан юм.

Иймд 2013 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр УИХ-ын чуулганаар дурдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулсан. Чингэснээр 100 тэрбумын босго хүчингүй болж, зөвхөн төрийн өмчит компанитай холбоотой хэлцлийг Улсын Их Хурал шийдвэрлэж байх, стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтад тавигдаж буй зөвшөөрөл авах үйл ажиллагаа тодорхой болж, түргэн шуурхай шийдэгдэх боломж бүрдээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын цахим хуудаснаас үзнэ үү http://investmongolia.com/fiftanew/index.php?lang=Eng

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 7-р сарын 16, Мягмар гариг, 02:30
 
Нөхөрсөг уулзалт боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 7-р сарын 04, Пүрэв гариг, 02:25

Осака дахь Ерөнхий консулын газраас Монголтой хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүсийн нөхөрсөг уулзалтыг 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр анх удаа зохион байгууллаа.

Уулзалтад Анан хотын дарга, Такацүки хотын дэд дарга, Тоёока хотын дэд дарга болон Тоёока хотод байрлах Монголын Үндэсний музейн дарга, Сакай хотын Гадаад харилцааны хэлтсийн дарга болон бусад 10 гаруй байгууллагын төлөөлөгчид, хувь хүмүүс бүхий 60 орчим хүмүүс оролцлоо. Монголыг төлөөлж Кансайн Монголголчуудын холбооны тэргүүн Н.Хатанбаатар, Үндэсний урлагийн холбооны тэргүүн М.Лхагвагэрэл болон Кансайн Монголын оюутны холбоо оролцсон болно.

Кансайн бүсэд анх удаа зохион байгуулсан энэ удаагийн уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны боломж, бололцооны талаар санал солилцох, судлахын сацуу олон салбарт бие даан тус тусдаа Монголд дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулж буй эдгээр байгууллага, хувь хүмүсийг өөр хооронд нь танилцуулах, улмаар хамтран ажиллахад чиглүүлэх, түлхэц өгөхийг зорьсон болно.

Уулзалтыг нээж Ерөнхий консул Ч.Куланда Монгол орны өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийсний дараагаар нийт оролцогчид өөрсдийн явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, санал бодол, шүүмжээ илэрхийлэв.

Энэхүү арга хэмжээний үеэр Дархан хотын “Наран” хүүхдийн асрамжийн төвийн хүүхдүүд урлагийн тоглолт хийсэн нь уулзалтыг чимж, сэтгэл хөдөлгөсөн үйл явдал боллоо.


Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 7-р сарын 04, Пүрэв гариг, 02:34
 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 18 19 20 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 12

Холбоос